Генийн өөрчлөлттэй цагаан будаа элбэг болжээ
БНХАУ-ын Ухань мужийн зах, дэлгүүрүүдээс генийн өөрчлөлттэй цагаан будаа ихээр илэрчээ.
Мэдээллийн алба

БНХАУ-ын Ухань мужийн зах, дэлгүүрүүдээс генийн өөрчлөлттэй цагаан будаа ихээр илэрчээ. Уг нь Хятад улс ийм төрлийн цагаан будааг тариалах, борлуулахыг хориглодог хуультай гэнэ.
Эх сурвалжууд мэдээлж байгаагаар Европын Холбоонд экспортолсон цагаан будаанаас мөн ийм төрөл илэрч байжээ.
Харин лабораторийн хүрээнд туршиж байсан цагаан будааны үр хэрхэн алдагдаж тариалагдсан нь асуудал үүсгээд байна.
Хятад улс цаашдаа генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнд тавих хяналтаа чангатгах хэрэгтэй байгаа аж.


















