Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Генсекүүд улиралд хоёр удаа уулзана

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат улс төрийн намуудын генсек хүлээн авч уулзлаа. 16 намын ЕНБД-д урилга хүргүүлснээс Монголын Ногоон Нам, Иргэний зориг Ногоон нам, Монголын уламжлалын нэдсэн нам, Бүгд Найрамдах нам, Монголын Үндэсний Ардчилсан нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Иргэний хө

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Генсекүүд улиралд хоёр удаа уулзана
Генсекүүд улиралд хоёр удаа уулзана. Зураг: МҮОНРТ

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат улс төрийн намуудын генсек хүлээн авч уулзлаа. 16 намын ЕНБД-д урилга хүргүүлснээс Монголын Ногоон Нам, Иргэний зориг Ногоон нам, Монголын уламжлалын нэдсэн нам, Бүгд Найрамдах нам, Монголын Үндэсний Ардчилсан нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Иргэний хөдөлгөөний нам, Монголын Ардчилсан Хөдөлгөөний нам, Монгол Ардын Хувьсгалт нам, Хамуг Монгол Хөдөлмөрийн нам, Эх орончдын нэгдсэн намын төлөөлөл иржээ. МАН XXVII их хурлаараа ард иргэд, улс үндэстнийхээ язгуур эрх ашгийг дээдлэн, тогтвортой хөгжлийг бий болгох, улс орны эрх ашгийн төлөө үндэсний хэмжээний чухал асуудлуудыг шийдвэрлэхэд намууд зөвшилцдөг байх шийдвэрийг гаргасан. Улмаар үндэсний зөвшилцлийн соёлыг бий болгоход улс төрийн нам, эвслүүдийг уриалж байгаа юм.
Нарийн бичгийн дарга нар тогтвортой хөгжлийн загвар, Үндсэн хуулийн өөрчлөлт, хэт намчирхал, талцлаас ангид төрийн тогтолцоо, Сонгуулийн хууль, тогтолцоо, Улс төрийн намуудын тухай хууль, стратегийн ач холбогдол бүхий төсөл хөтөлбөрүүд, баялгийн шударга хуваарилалт, гадаад харилцаа, залуучуудын хүмүүжил боловсрол, хөгжил зэрэг үндсэн есөн сэдвийн хүрээнд улиралд хоёр удаа уулзаж байхаар тохиролцлоо.

Хуваалцах