Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гэр, байшин шатаж буй дуудлага иржээ

Өчигдөр Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт айлын гэр болон байшин шатаж байна гэсэн хоёр дуудлагын дагуу Онцгой байдлын алба хаагчид ажиллажээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гэр, байшин шатаж буй дуудлага иржээ
Гэр, байшин шатаж буй дуудлага иржээ. Зураг: МҮОНРТ

Өчигдөр Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт айлын гэр болон байшин шатаж байна гэсэн хоёр дуудлагын дагуу Онцгой байдлын алба хаагчид ажиллажээ. Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 2 дугаар гудамжийн 163 тоотод иргэн Б-н гэр шатаж байна гэсэн дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 албан хаагч очиж ажилласан бол мөн Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Баруун тасган нэг дүгээр гудамжийн 8 тоотод иргэн Б-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.12.03-ны өдрийн 13:41 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч очиж галыг аюулгүй болгожээ.

Мөн хөдөө орон нутгийн онцгой байдлын алба хаагчид галын хоёр дуудлагад ажилласан байна. 12 дугаар сарын гуравны өдрийн 14:02 цагт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар багийн 2 дугаар гудамжийн 187 тоотод иргэн О-н “Хутагт эх хийд” шатаж байна гэсэн дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 36 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай тус тус ажилласан байна.

Харин өнөө өглөө 07:00 цагт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Сүх багийн 31 дүгээр гудамжийн 10 А тоотод иргэн Е-н байшин шатаж байна гэсэн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн 8 албан хаагч ажиллаж аюулгүй болгожээ. Уг гал түймэрт иргэн Е /25 настай, эрэгтэй/ түлэгдсэнийг Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт хүлээлгэн өгсөн байна.

Д.Нарантуяа

Хуваалцах