“Гэр бүл-хөгжлийн үндэс” аян үргэлжилж байна
Аян гуравдугаар сарын 20-ны өдрөөс эхэлсэн бөгөөд нэг сарын хугацаанд үргэлжлэх ажээ.
Мэдээллийн алба

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас энэ оныг “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан.
Үүнтэй холбогдуулан нийгмийн эмзэг бүлэг гэгдэх хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бие даан амьдрах чадварыг нэмэгдүүлэх, хамт олныг түшиглэн сэргээн засах, тэдний гэр бүлийн гишүүдийн хандлагыг эерэгээр өөрчлөх зорилгоор Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвтэй хамтран “Гэр бүл-хөгжлийн үндэс” сэдэвт сарын аяныг эхлүүлээд байна.
Аян гуравдугаар сарын 20-ны өдрөөс эхэлсэн бөгөөд нэг сарын хугацаанд үргэлжлэх ажээ.


















