Гэр бүл салалт ихэсчээ
Нийт шийдвэрлэсэн хэргийн дотор гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаантай хэргийн эзэлж байгаа хувь хэмжээ их байгаагийн зэрэгцээ энэ төрлийн хэргийг шийдвэрлэхэд хяналтын шатны шүүхээс өөрчлөгдөж, хүчингүй болсон шийдвэрт анхаарлаа хандуулах шаардлагатай гэж үзэн уг тоймыг гаргажээ.
Мэдээллийн алба

Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимаас “Гэр бүлийн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал” –ын талаар тойм гаргалаа. Сүүлийн гурван жилд улсын хэмжээнд Гэр бүлийн тухай хуулиар 2010 онд 4732, 2011 онд 4449, 2012 онд 3878, нийт 13059 хэрэг шийдвэрлэсэн бөгөөд гэр бүлийн маргаантай нийт хэргийн 78.3 хувийг гэрлэлт цуцлах маргаантай хэрэг эзэлж байна. Нийт шийдвэрлэсэн хэргийн дотор гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаантай хэргийн эзэлж байгаа хувь хэмжээ их байгаагийн зэрэгцээ энэ төрлийн хэргийг шийдвэрлэхэд хяналтын шатны шүүхээс өөрчлөгдөж, хүчингүй болсон шийдвэрт анхаарлаа хандуулах шаардлагатай гэж үзэн уг тоймыг гаргажээ.


















