Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөх эрхийг цахимаар олгох журам

1.1. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн5 дугаар зүйлийн 5.1.1, 12, 21 дүгээр зүйлийг хэрэгжүүлэнНийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байршилд хийгдсэн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу нийслэлд байн

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 13 минут
Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөх эрхийг цахимаар олгох журам
Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөх эрхийг цахимаар олгох журам. Зураг: МҮОНРТ

2014 оны 06-р сарын 18-ны өдөр

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн ХурлынТэргүүлэгчдийн 2014 оны 06дугаар сарын 09-ний өдрийн 92дугаар тогтоолын хавсралтНИЙСЛЭЛД БҮРТГЭЛТЭЙ ИРГЭДИЙН ГЭР БҮЛИЙН ХЭРЭГЦЭЭНИЙ ЗОРИУЛАЛТААР ГАЗАР ӨМЧЛӨХ ЭРХИЙН НЭГЖ ТАЛБАРЫН БАЙРШЛЫГСОНГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМНэг. Нийтлэг үндэслэл 1.1. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 12, 21 дүгээр зүйлийг хэрэгжүүлэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байршилд хийгдсэн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу нийслэлд байнга оршин суух бүртгэлтэй иргэдийнгазар өмчлөх эрхийннэгж талбарын байршлыг сонгох үйл ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулахад энэ журмын зорилго оршино. 1.2. Нийслэлд бүртгэлтэй иргэдэд хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийгдсэн байршлуудад гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх бөгөөд газар өмчлөн авсан иргэд нь тухайн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан зориулалт, холбогдох хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас баталсан стандарт, дүрэм, журам, шаардлагад нийцүүлэн өмчийнхөө газарт үйл ажиллагаа явуулна. 1.3.Иргэнийгэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газарөмчлөх эрхийн нэгж талбарын байршлыг сонгох үйл ажиллагааг Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан зарчмыг[1] хангах зорилгоортусгайлан хийгдсэн программ хангамжийг ашиглан цахим хэлбэрээрзохион байгуулах газар өмчлөлийн цахим системийг /цаашид “цахим систем” гэх/ бүрдүүлнэ. 1.4.Тусгайлан хийгдсэн программ хангамжид тулгуурлан газар өмчлөх хүсэлтийг хүлээн авах, бүртгэх, иргэний газар өмчлөх эрхийн нэгж талбарын байршлын сонголт хийх, иргэнд өмчлүүлэх газарт кадастр хийхүйл ажиллагааг нийслэлийн Газрын асуудал эрхэлсэн байгууллага эрхлэн зохион байгуулна. 1.5. Газар өмчлөлийн цахим системийн программ хангамжийн шийдэл, ажиллах горимыг холбогдох норм стандартад нийцүүлэн зохиох, программхангамжийн найдвартай ажиллагаа, засвар үйлчилгээ хийх ажлыг нийслэлийн Мэдээллийн технологийн асуудал хариуцсан байгууллагаэрхлэн гүйцэтгэнэ.Хоёр. Газар өмчлөлийн цахим систем 2.1. Нийслэлийн Газрын асуудал эрхэлсэн байгууллагань нийслэлд бүртгэлтэй иргэдийнгазар өмчлөх эрхийн нэгж талбарын байршлыг сонгох үйл ажиллагааны хүрээнд иргэдийнхүсэлтийг хүлээн авах, бүртгэх, өмнө нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэгүйгээр газар өмчилсөн эсэхийг хянан шалгах, хүсэлтийгбаталгаажуулах, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнийдагуу иргэний газар өмчлөх эрхийн нэгж талбар бүрийн байршлыг сонгох үйл ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулах арга хэмжээг хэрэгжүүлэх програм хангамжбүхий газар өмчлөлийн цахим системтэй /цаашид “цахим систем” гэх/ байна. 2.2. Газар өмчлөлийн цахим системийг нийслэлийн Газрын асуудал эрхэлсэн байгууллагын албан ёсны цахим хуудаст байршуулан түүн дээр суурилан энэ журмын 1.1-т заасан үйл ажиллагааг явуулна. 2.3. Газар өмчлөлийн цахим системд иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэхээршийдвэрлэсэн газрын байршил, батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төсөл, тухайн газартай холбоотой мэдээллүүд, холбогдох шийдвэр, журам, зааврыг байрлуулсан байна. 2.4.Нийслэлийн Газрын асуудал эрхэлсэн байгууллаганьэнэ журмын 2.3-т заасан дараахь мэдээллийг нийтэд ил тод, нээлттэй байхаар байгууллагын албан ёсны цахим хуудсанд байрлуулжтогтмол мэдээлж байна. 2.4.1. Иргэдэд өмчлүүлэхээр төлөвлөсөн газрын байршлуудын албан ёсны нэр, хаяг, талбайн хэмжээ, хил заагийг харуулсан байршлын зураг;2.4.2. Иргэдэд өмчлүүлэхээр төлөвлөсөн байршил тус бүрд өмчлүүлэх нэгж талбарын тоо, тухайн байршилд газар өмчлөхөөрхүсэлт гаргасан иргэдийн тоо; 2.4.3. Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөхөөр цахим системд хандан хүсэлт гаргасны дагуу сонгогдсон өмчлөх эрхийн нэгж талбарын мэдээлэл;Гурав. “ Газар өмчлөлийн цахим систем”-ийн үйл ажиллагааны дараалал 3.1. Иргэдэд шинээр газар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байршилд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөх эрхийн нэгж талбарын байршлыг сонгох үйл ажиллагаа дараах үндсэн дарааллаар явагдана. Үүнд: 3.1.1. Газар өмчлөхөөр хүсэлт гаргагч ньиргэндгэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэхээр шийдвэрлэгдэж, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийгдэннийслэлийн Газрын асуудал эрхэлсэн байгууллагаас газар өмчлөх хүсэлт хүлээн авахаар зарлагдсан байршлуудтай газар өмчлөлийн цахим системд хандан танилцаж тэдгээрээс сонголт хийн, өөрийн сонгосон байршилд газар өмчлөх хүсэлтээ цахим системд байрлуулсан маягтын дагуу бөглөж уг системд илгээнэ. 3.1.2. Тухайн байршилд газар өмчлөхөөр хүсэлт гаргасан, урьд өмнө хуулийн дагуу газар үнэгүйгээр өмчилж аваагүй иргэндхүсэлтийн баталгаажуулалтын дугаарыг хүсэлт гаргасан иргэний гар утас болон цахим шуудангийн хаягаар цахим систем автоматаар хүсэлтийг хүлээж авсан даруй илгээнэ. 3.1.3.Цахим системээс илгээсэн баталгаажуулалтын дугаарыг хүлээн авсан иргэн тухайн дугаарыг ашиглан цахим системд дахин хандаж хүсэлтээ баталгаажуулж илгээнэ. 3.1.4. Газар өмлөлийн цахим систем нь тухайн байршилд газар өмчлөхөөр гаргасан иргэдийн хүсэлтийн дагуу газар өмчлөх эрхийн нэгж талбарын байршлыг автомат үйлдлээрсонгоно.Цахим систем энэ үйлдлийг хийсний дараа хүсэлт гаргагчийн гар утас болон цахим шуудангийн хаягаартухайн байршилд газар өмчлөхөөр сонгогдсон,эсхүл сонгогдоогүй гэсэн хариу мэдээллийг илгээнэ. 3.1.5. Хүсэлт гаргасан байршилдгазар өмчлөх эрхийн нэгж талбарын байршил сонгогдсон тухай хариу мэдээллийгцахим системээс хүлээн авсан иргэн нь газар өмчилж авах тухай өргөдлөө “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль”-ийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт заагдсан материалын хамтөмчлөх газрынхаа харъяа дүүргийн Засаг даргад гаргана. 3.1.6.Дүүргийн Засаг дарга Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3-т заасны дагуу хүсэлтийг хүлээн авч нийслэлийнЗасаг даргад уламжлан, нийслэлийн Засаг дарга тус хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 21 дүгээр зүйлд заасны дагуу иргэнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана.Дөрөв. Иргэд газар өмчлөлийн цахим системд хүсэлтгаргах, баталгаажуулах 4.1. Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар шинээр газар өмчлүүлэхээр шийдвэрлэгдсэн байршилд хийгдсэн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу иргэдэд өмчлүүлэхээр төлөвлөгдсөн газрын байршлуудаас сонголт хийсэн иргэн цахим системд байрлуулсан хүсэлт гаргах маягтыг зааврын дагуу бөглөн мэдээллээ оруулж, газар өмчлөлийн цахим системд илгээх бөгөөд системээс ирүүлсэн өргөдлийн баталгаажуулалтын дугаарыг ашиглан цахим системд дахин хандаж хүсэлтээ баталгаажуулах үйлдлийг хийнэ. 4.2.Газар өмчлөхийг хүссэниргэнөөрөө эсвэл өөрийн хууль ёснытөлөөлөгчөөрөөдамжууланцахим системд хандан хүсэлтээ гаргаж болно. 4.3.Хууль ёсны төлөөлөгч нь иргэний эрх үүргээ биечлэн хэрэгжүүлэх боломжгүй буюу насанд хүрээгүй иргэдийг Иргэний хуулийн 16, 18, 62, 63, 64 дүгээр зүйлд зааснаар төлөөлөн өргөдөл гаргаж буйэтгээд байна. 4.4. Нийслэлд бүртгэлтэй, гадаадад сурч, амьдарч байгааМонгол улсыниргэн цахим системд хандаж газар өмчлөх хүсэлтээ гаргаж болно. 4.5. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор батлагдсан иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар шинээр өмчлүүлэх 52 байршилд газар өмчлөх тухай хүсэлт гаргагч нь Нийслэлийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын сарын 30-ны өдрийн А/726 дугаар захирамжийн 1.1-т заасны дагуу нийслэлд 2013 оны 05 дугаар сарын 30-наас өмнө шилжин ирж, нийслэлд бүртгэлтэй болсон иргэн байна. 4.6. Газар өмчлөххүсэлт гаргаж буй иргэн цахим системд байрлуулсан хүсэлтийн маягтыг дараахь шаардлагын дагуу бөглөж мэдээллээ оруулна. 4.6.1. Хүсэлтийн маягтыг зааврын дагуу үнэн зөв, бүрэн гүйцэд бөглөх; 4.6.2. Хүсэлтийн маягтад зөвхөн цахим шуудангийн хаягийг латин үсгээр тэмдэглэж бичих; 4.6.3. Хүсэлтийн маягтад заагдсан энэ журмын 4.6.2-т зааснаас бусад мэдээллийг зөвхөн кирилл үсгээр бичих;4.7. Цахим системд хүсэлт гаргагч иргэн нь дараахь нутаг дэвсгэрт өмнө нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэгүйгээр газар өмчилж авсан эсэх эсвэл дараахь агуулга бүхий тодорхойлолтыг нийслэлийн газрын асуудал эрхэлсэн байгууллагаас авсан эсэхийг тусгай программаар шүүж хянана. 4.7.1. Нийслэл, дүүргийн нутаг дэвсгэрт газар өмчилсөн эсэх; 4.7.2. Аймаг, сумдын нутаг дэвсгэрт газар өмчилсөн эсэх; 4.7.3.Нийслэл хотод газар өмчлөөгүй тухай тодорхойлолт авсан эсэх; 4.8. Газар өмчлөлийн цахим системд энэ журмын 4.7 дахьхэсэгт заагдсан 3 төрлийн мэдээллийн баазын баяжилт, өөрчлөлтийгнийслэлийн Газрын асуудал эрхэлсэн байгууллага тогтмол хийж байна. 4.9. Газар өмчлөх хүсэлтээ цахим системд байрлаж буй маягтын дагуу бөглөн “Илгээх” гэсэн товчыг дарахад энэ журмын 4.7.1, 4.7.2-д заагдсан газруудад өмнө нь газар өмчилж авсан, эсвэл4.7.3-д заасан тодорхойлолтыг авсан иргэнд газар өмчлөх хүсэлт гаргах боломжгүйгэсэн мэдээллийг цахим системээс автоматаар өгнө. 4.10. Энэ журмын 4.7.3-т заагдсан тодорхойлолт авсан иргэд тухайн орон нутгаас газар үнэгүйгээр өмчилж аваагүй тохиолдолд газар өмчлөөгүй тухай тодорхойлолтыг ирүүлж нийслэлийн Газрын асуудал эрхэлсэн байгууллагын Land PS программын бүртгэлд өөрчлөлт хийлгэснээр Газар өмчлөлийн цахим системд хандах боломжтой болно. 4.11. Энэ журмын 4.7.1, 4.7.2-т заагдсан газруудад газар өмчилж аваагүй, 4.10-т заасан өөрчлөлтийг хийлгэсэн иргэн хүсэлт гаргах маягтыг зааврын дагуу бөглөснийдараа хүсэлтээдараах байдлаар цахим системд илгээн баталгаажуулна. 4.11.1.Цахим системд байрлуулсан газар өмчлөххүсэлтийн маягтыг зааврын дагуу бөглөж цахим системд илгээнэ.4.11.2.Цахим системээс хүсэлтийгбаталгаажуулах дугаарыгхүсэлт гаргагчийнгар утас болон цахим шуудангийн хаягаар илгээнэ. 4.11.3. Цахим системээс илгээсэн хүсэлтийг баталгаажуулах дугаарыг хүлээн авсан иргэн тухайн дугаарыг ашиглан өөрийн хүсэлтийг цахим системд дахин илгээж, баталгаажуулснаар газар өмчлөх эрхийн нэгж талбарын байршлыг автомат үйлдлээр сонгох үйл ажиллагаанд оролцох боломжтой болно.Тав. Газар өмчлөлийн цахим системд хүсэлт гаргасаниргэдийн газар өмчлөх эрхийн нэгж талбарын байршлын сонголт хийх үйл ажиллагаа 5.1. Иргэдэд өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байршлуудаас өөрийн сонгосон байршилд газар өмчлөхөөр цахим системд хандан хүсэлт гаргасан иргэдийн газар өмчлөх эрхийн нэгж талбарын байршлыг тухайн байршилд хийгдсэн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу цахим систем автомат үйлдлээр сонгоно. 5.2. Цахим систем энэ журмын 5.1-т заасан сонголт хийх үйлдлийг хийсний дараа хүсэлт гаргагчийн гар утас болон цахим шуудангийн хаягаар хүсэлт гаргасан байршилд нэгж талбарын байршил сонгогдсон, эсхүл сонгогдоогүй гэсэн хариу мэдээллийг илгээнэ. 5.3. Нийслэлийн газрын асуудал эрхэлсэн байгууллага цахим системээс сонгогдсон газар өмчлөх эрхийн нэгж талбарын байршлууд болониргэдийн мэдээллийг дүүргийн Засаг даргад хүргүүлнэ. 5.4. Цахим системээс хүсэлт гаргасан байршилдаа газар өмчлөх эрхийн нэгж талбарын байршил сонгогдоогүй гэсэн хариу хүлээн авсан иргэн цахим системд хандан хүсэлт гаргахдаа хүлээн авсан баталгаажуулалтын дугаарыг ашиглан дахин цахим системд хандан өмчлүүлэх газрын байршлуудаас сонголт хийн хүсэлт гаргаж болно.Зургаа. Цахим системээс сонгогдсон нэгж талбарын байршлын дагууиргэдэд газар өмчлүүлэхүйл ажиллагааг зохион байгуулах 6.1. Цахим системээс “хүсэлт гаргасан байршилд газар өмчлөх эрхийн нэгж талбарын байршил сонгогдсон тул “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль”-ийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт заагдсан материалыг бүрдүүлж өргөдлөө гаргах” гэсэн агуулга бүхий мэдээллийг хүлээж авсан иргэн өмчлөхөөр хүсэлт гаргасан газрынхаа харъяалах дүүргийн Засаг даргад ажлын 10 хоногийн дотор өргөдөл гаргана. 6.2. Хуульд заасан материалаа бүрдүүлэн дүүргийн Засаг даргад өргөдөл гаргасан иргэний хүсэлтийг дүүргийн Газрын асуудал эрхэлсэн байгууллага нь “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль”-ийн 20 дугаар зүйлийн 20.5-д заасны дагуу хүлээн авч, нийслэлийн газрын асуудал эрхэлсэн байгууллагаас ирүүлсэн цахим системээс сонгогдсон нэгж талбарын байршил болон иргэдийн мэдээлэлтэй тулган шалгана. 6.3. Газар өмчлөх тухай өргөдлөө энэ журмын 6.1-д заагдсан материалын хамт бүрдүүлж ирүүлсэн иргэнд өмчлүүлэхээр сонгогдсон нэгж талбарын эргэлтийн цэгийг газарт суулгах, тэмдэгжүүлэх тухай мэдэгдлийг дүүргийн газрын асуудал эрхэлсэн байгууллагаас хүргүүлнэ. 6.4.Мэдэгдлийг хүлээж авсан иргэн геодези зурагзүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагаар газар дээрээ эргэлтийн цэг тэмдэг суулгах, улаан шугам тавиулж акт үйлдэн баталгаажуулах ажлыг гүйцэтгүүлнэ.6.5. Геодези зурагзүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллага нь иргэний өмчлөх газарт эргэлтийн цэг, тэмдэгт суулгаж, тэмдэгжүүлэхдээ газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан буюу Барилга, хот байгуулалтын сайдын 2006 оны 91 дүгээр тушаал“Хот, тосгон бусад суурины болон тариалан, атаржсан газрын кадастрын зураглалын ажлын технологийн аргачлал”-ын дагуу гүйцэтгэнэ.6.6. Нийслэлийн газрын асуудал эрхэлсэн байгууллага нь тодорхой шаардлага, нөхцлийн дагуу геодези, зурагзүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагыг иргэдэд өмчлүүлэхээр шийдвэрлэсэн газрын байршил бүрт сонгож, эргэлтийн цэг тэмдэгт суулгах, улаан шугам тавих, газар хүлээлгэн өгөх акт үйлдэх ажлыг нэгдсэн журмаар гэрээгээр гүйцэтгүүлж, гарах зардлыг иргэд хариуцаж төлөх үүрэгтэй.6.7. Геодези, кадастрын үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллага нь иргэний өмчлөгдөх газарт мэдэгдлийн дагуу эргэлтийн цэг, тэмдэгт газар дээр нь суулгаж “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт”-ийг 3 хувь үйлдэн иргэнд 2 хувийг хүлээлгэн өгнө.6.8.Дүүргийн Газрын асуудал эрхэлсэн байгууллага нь “Нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт”-ийн 1 хувийг газар өмчлөх иргэнээс хүлээн авч холбогдох хууль тогтоомж болон энэ журамд заасан шаардлагыг хангасан иргэдийн өргөдлийг Нийслэлийн засаг даргын шийдвэр гаргуулахаар нийслэлийн Газрын асуудал эрхэлсэн байгууллагад хүргүүлнэ. 6.9.Нийслэлийн газрын асуудал эрхэлсэн байгууллага гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх тухай нийслэлийн Засаг даргын шийдвэрийн төслийг бэлдэж захирамжийг гаргуулах үйл ажиллагааг зохион байгуулна. 6.10. Газар өмчлөлийн цахим системд иргэн анх хүсэлт гаргахаас эхлэн өмчлөгдөх газрын байршил болон иргэний сонголтыг автоматаар гүйцэтгэх, сонгогдсон иргэдийн өргөдөл хүлээн авах, шийдвэрлэх хүртэлх үйл ажиллагааг “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль”-ийн 20 дугаар зүйлийн 20.6-д заасны дагуу 3 сарын дотор зохион байгуулна. 6.11. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор батлагдсан 52 байршил батлагдахаас өмнө Нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлж, өмчлүүлэхээр тусгагдаж иргэдээс өргөдөл хүлээн авсан газрууд нь батлагдсан 52 байршилтай давхацсан нөхцөлд хуулийн дагуу иргэдээс хүлээн авч, бүртгэгдсэнтэдгээр өргөдлийг Монгол Улсын “Газрын тухай”, “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” хуульд заасны дагуу шийдвэрлэнэ. 6.13.Газар өмчилж авсан иргэн өмчилж авсан газартаахашаа, хайс барихдаа геодези зурагзүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагаар акт үйлдүүлэн газарт тэмдэгжүүлсэн эргэлтийн цэг, тэмдэгтийн дагуу хашаагаа барих бөгөөд хашааны хэмжээ, хил заагийг дур мэдэн өөрчлөх, сунгах, хил залгаа бусдын өмчийн газартай давхцуулан барихыг хатуу хориглоно.Долоо. Сонголт хийх үйл ажиллагааг дахин явуулах,хүсэлт хүлээн авах хугацааг сунгах 7.1. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас нийслэлийн иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэхээр шийдвэрлэгдсэн газрын байршил, мөн байршил тус бүр дээр хийгдэж батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг Газар өмчлөлийн цахим системд байршуулж, тухайн байршилд газар өмчлөх хүсэлт хүлээн авч эхлэх хугацааг хэвлэлийн хүрээлэнгээс гаргасан өдөр тутмын сонингийн рейтингэд эхний 5 байранд орсон 3-аас доошгүй сонингийн 1-р нүүрэнд А5-аас доошгүй хэмжээтэйгээр,үндэсний хэмжээний радио, телевизийн 3-аас доошгүй сувгаар 20-иос дээш секундын хугацаатай мэдээг өдөрт 3-аас доошгүй давтамжтайгаар 5 хоногийн турш, мөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, газрын асуудал эрхэлсэн байгууллагын вэб хуудсанд байршуулан нийтэд мэдээлнэ. 7.2. Хүсэлт хүлээн авч эхлэхээр зарласан өдрөөс эхлэн хуанлын 15 хоногийн хугацаанд иргэдээс цахим системээр дамжуулан хүсэлт хүлээн авна. 7.3. Батлагдсан байршил тус бүрийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу иргэдэд өмчлүүлэх боломжтой нэгж талбарын тоонд газар өмчлөх тухай хүсэлт гаргасан иргэдийн тоо хүрэхгүй нөхцөлд тухайн байршилд иргэдээс хүсэлт хүлээн авах хугацааг дахин хуанлын 15 хоногоор сунгаж болно. 7.4. Газар өмчлөх эрхийн нэгж талбарын байршил сонгогдсон боловч ажлын 10 хоногийн дотор дүүргийн Засаг даргад хандаж өргөдлөө холбогдох материалын хамт бүрдүүлж өгөөгүй иргэдийг газар өмчлүүлэх тухай Засаг даргын шийдвэрээс хасч дээрх иргэдийн оронд тухайн байршилд хүсэлт өгч газар өмчлөх эрхийн нэгж талбарын байршил сонгогдоогүй иргэдийн дунд газар өмчлөлийн цахим систем дахин автомат үйлдлээр сонголт явуулна.7.5. Энэ журмыг 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллана. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5.1.1. “газар өмчлүүлэх арга хэмжээг газар өмчлөн авахыг хүссэн иргэний сайн дурын үндсэн дээр зөвхөн энэ хуульд заасан зориулалтаар төр, олон нийтийн хяналтын дор ил тод явуулна.”

Хуваалцах