Гэр бүлийн хүчирхийлэлд байнга өртдөг хүүхэд ирээдүйд "Хүчирхийлэгч" болох магадлал өндөр байдаг
"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Коронавирусний тархалтын энэ үед сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосонтой холбоотой хүүхдүүд бүхий л цагийн гэртээ өнгөрүүлж байна. Энэ үед хүчирхийлэл далд хэлбэрээр явагдах эрсдэл байгаа. Сургуулийн багш, нийгмийн ажилтан эсвэл н
Мэдээллийн алба

"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Коронавирусний тархалтын энэ үед сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосонтой холбоотой хүүхдүүд бүхий л цагийн гэртээ өнгөрүүлж байна. Энэ үед хүчирхийлэл далд хэлбэрээр явагдах эрсдэл байгаа. Сургуулийн багш, нийгмийн ажилтан эсвэл найз нөхөддөө өөрт тохиолдсон зүйлээ ярихгүй гэртээ байнга байгаа нь хүчирхийлэлд өртөх эрсдэлтэй хүүхдүүдэд хүндээр тусч байна. Өөрөөр хэлбэл мэдээлэл улам нууцлагдаж, дарагдах өндөр эрсдэлтэй. Иймээс зөвхөн хууль хяналтын байгууллагад энэ асуудлыг найдалгүйгээр хөрш айл, хорооны нийгмийн ажилтан гээд олон нийтийн зүгээс өөрийгөө хамгаалах чадваргүй хүүхдийн асуудалд илүү соргог хандахыг мэргэжилтнүүд хүсч байна./2020.04.13/


















