Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг боловсруулж дууслаа

Манай улс 2005 онд “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг” хуультай болсон. Хорин зүйлтэй уг хууль нь хэт ерөнхий, шүүхийн шийдвэрийг хэн, хэрхэн, яаж биелүүлэх зэрэг процедурын шинжтэй арга хэмжээнүүдийг орхигдуулсан, уг хууль батлагдсантай холбогдуулан бусад дагалдах хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулаагүй

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг боловсруулж дууслаа
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг боловсруулж дууслаа. Зураг: МҮОНРТ

Манай улс 2005 онд “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг” хуультай болсон. Хорин зүйлтэй уг хууль нь хэт ерөнхий, шүүхийн шийдвэрийг хэн, хэрхэн, яаж биелүүлэх зэрэг процедурын шинжтэй арга хэмжээнүүдийг орхигдуулсан, бусад дагалдах хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулаагүй зэрэг шалтгааны улмаас хүчирхийлэлд өртөгчид хохирох нь улам бүр ихэссээр байгаа юм.

Тиймээс уг хуулийг шинэчлэн найруулах нийгмийн шаардлага үүсээд байгааг хүчирхийллийн эсрэг үйл ажиллагааа явуулдаг ТББ-ууд удаа дараа сануулсаар ирсэн.

Улмаар 21 настай найз охиноо хэрцгийгээр зодон, амь насыг нь бүрэлгэсэн Г.Алтанхүүд холбогдох хэрэг гарсны дараа уг хуулийн төслийг шинэчлэн найруулах ажил эрчимжиж эхэлсэн гэж болно.

Одоогоор “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг”-ийн шинэчилсэн найруулгын ажил бүрэн дууссан бөгөөд ирэх долоо хоногт Засгийн газраас санал авч, дараа нь УИХ-д өргөн барихаар төлөвлөж байгаа аж.

Түлхүүр үг:Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг боловсруулж дууслаа
Хуваалцах