Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхээр зөвлөлдөж байна

“Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт зөвлөлгөөн Улаанбаатар хотын цагдаагийн газрын хурлын танхимд өнөөдөр болж байна.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхээр зөвлөлдөж байна
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхээр зөвлөлдөж байна. Зураг: МҮОНРТ

“Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт зөвлөлгөөн Улаанбаатар хотын цагдаагийн газрын хурлын танхимд өнөөдөр болж байна.

Зөвлөлгөөнд дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах чиг үүрэг бүхий алба хаагчид, хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, гэр бүл судлаач эрдэмтдийн төлөөлөл оролцож байгаа юм.

Энэхүү арга хэмжээ нь “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ы хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хохирогчийг хамгаалах үйл ажиллагаанд төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилготой аж.

Хуваалцах