Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гэр бүлийн хүчирхийллийн 249 гэмт хэрэг бүртгэгджээ

Нийслэл хотын хэмжээнд энэ оны эхний тавдугаар сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн 249 гэмт хэрэг бүртгэгдэж, 248 иргэн хохирсоны 90.3 хувь эмэгтэй, 9.6 хувь эрэгтэй хүн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гэр бүлийн хүчирхийллийн 249 гэмт хэрэг бүртгэгджээ
Гэр бүлийн хүчирхийллийн 249 гэмт хэрэг бүртгэгджээ. Зураг: МҮОНРТ

Нийслэл хотын хэмжээнд энэ оны эхний тавдугаар сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн 249 гэмт хэрэг бүртгэгдэж, 248 иргэн хохирсоны 90.3 хувь эмэгтэй, 9.6 хувь эрэгтэй хүн байна.

Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад хэрэг 20.8 хувь, хохирогч 19.8 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм. Хүчирхийллийг хэлбэрээр харахад бие мах бодын хүчирхийлэл 78.1 хувь, сэтгэл санааны хүчирхийлэл 20.5 хувь, бэлгийн хүчирхийлэлд автсан 0.4 хувийг эзэлж байгаа юм.

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас бүртгэгдсэн захиргааны зөрчил энэ оны эхний таван сарын байдлаар нийт 285 байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 132 нэгжээр буюу 86.2 хувиар өссөн байна гэж Улаанбаатар хотын цагдаагийн газрын гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт урьдчилан сэргийлэх хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах