Гэр бүлийн хүчирхийллийн талаарх дуудлагыг 107 утсанд авч эхэллээ
Энэхүү дугаараар Гэр бүлийн хүчирхийллийн талаарх бүх төрлийн мэдээлэл дуудлагыг авах юм байна.
Мэдээллийн алба

Нийслэлийн цагдаагийн газрын харьяа Түр хамгаалах байранд дуудлага авах 107 тусгай дугаар ажиллаж эхэллээ. Энэхүү дугаараар Гэр бүлийн хүчирхийллийн талаарх бүх төрлийн мэдээлэл дуудлагыг авах юм байна.
Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эсвэл хүчирхийлэлд өртөх магадлалтай хохирогч, түүний бага насны хүүхдийг хамгаалах ажлыг Нийслэлийн Цагдаагийн газрын харьяа тус Түр хамгаалах байранд явуулж байгаа аж. Тус төв нь 24 цагаар үйл ажиллагаа явуулж хохирогчдыг 3-10 хоног байрлуулан тэдэнд сэтгэл зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлдэг аж.
Гэр бүлийн хүчирхийлэл гарахаас урьдчилан сэргийлэх, хохирогчдыг хамгаалах чиглэлээр Хууль зүйн яам, харьяа байгууллагууд чиглэл чиглэлээр ажиллаж байна гэж салбарын яамнаас мэдээлсэн юм.


















