Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Улс төр

Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг хэлэлцэхийг хойшлууллаа

Нэмж мэдээлэхэд, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг өнгөрөгч есдүгээр сард Засгийн газраас дахин өргөн мэдүүлсэн юм.

УИ
Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг хэлэлцэхийг хойшлууллаа
Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг хэлэлцэхийг хойшлууллаа. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн байсан ч хойшлогдлоо. Учир нь байнгын хорооны ажлын хэсгийн ахлагч, зарим гишүүд ажлын шаардлагын улмаас хуралдаанд оролцох боломжгүй болсон юм. Тиймээс хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг байнгын хорооны маргаашийн хуралдаанаар хийнэ.

Нэмж мэдээлэхэд, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг өнгөрөгч есдүгээр сард Засгийн газраас дахин өргөн мэдүүлсэн юм.

Хуваалцах