Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг шинэчлэнэ

Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийг шинэчлэн боловсруулж байна. Гэр бүлийн бүтэц, хариуцлагын зохицуулалт, хүчирхийллийн шалтгааныг арилгахад чиглэсэн заалтуудыг шинэ хуульд тусгаж байгаа аж. Тухайлбал, цагдаагийн байгууллагад гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тусгай нэгж байгуулах, хохирогчдод чи

Н.
Н.Байгаль

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг шинэчлэнэ
Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг шинэчлэнэ. Зураг: МҮОНРТ

Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийг шинэчлэн боловсруулж байна. Гэр бүлийн бүтэц, хариуцлагын зохицуулалт, хүчирхийллийн шалтгааныг арилгахад чиглэсэн заалтуудыг шинэ хуульд тусгаж байгаа аж. Тухайлбал, цагдаагийн байгууллагад гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тусгай нэгж байгуулах, хохирогчдод чиглэсэн үйлчилгээ, хамгаалах байрны зардлыг улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх, хүчирхийлэлд өртөөд орон гэрээсээ явах шаардлагатай болсон иргэдэд нийгмийн халамж тусламж үзүүлэх талаар шинээр тусгажээ.

Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль хэрэгжихгүй байгаад цагдаа нарын харилцаа, хандлага тодорхой хэмжээгээр нөлөөлдөг хэмээн Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн зохицуулагч Н.Арвинтариа хэллээ.

Хуваалцах