Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гэр бүлийн хуулийн шинэчилсэн найруулгаар Хүүхдийн тэтгэмж өгөх хуулийн заалтыг чангатгана

гэр бүлээсээ салсан бол хамтын хариуцлагыг ухамсарлаж хүүхдийн тэтгэмж өгөх хуулийн заалтыг чангатгах юм

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гэр бүлийн хуулийн шинэчилсэн найруулгаар Хүүхдийн тэтгэмж өгөх хуулийн заалтыг чангатгана
Гэр бүлийн хуулийн шинэчилсэн найруулгаар Хүүхдийн тэтгэмж өгөх хуулийн заалтыг чангатгана. Зураг: МҮОНРТ

Гэр бүлийн хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д 2019 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр өргөн мэдүүлж, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2020 нэгдүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэх эсэхийг дэмжсэн.

Гэр бүлийн хуулийн шинэчилсэн найруулгад зургаан багц зохицуулалтыг тусгасан. Тухайлбал, өмнөх хуулиудаас ялгагдаж буй нэг онцлог нь хариуцлагын тогтолцоог бий болгосон юм. Нийгэм, эдийн засгийн, хувийн гээд олон асуудлаас үүдэлтэйгээр гэр бүл салалт нийгэмд нэлээд бий. Үүнтэй холбоотойгоор хуулийн хэлэлцүүлгийн үеэр олон ээж, эмэгтэй “Хүүхдийн тэтгэмжийг хуулийн дагуу авмаар байна” гэсэн санал гаргажээ.

Тэгвэл Гэр бүлийн хуулийн шинэчилсэн найруулгаар гэр бүлээсээ салсан бол хамтын хариуцлагыг ухамсарлаж хүүхдийн тэтгэмж өгөх хуулийн заалтыг чангатгах юм байна.

Хуваалцах