Гэр бүлийн сургагч багш сургалтыг бүсчлэн зохион байгуулна
Гэр бүлийн сургагч багш бэлтгэх сургалтын гол зорилго нь ХХБ-ын бие бүрэлдэхүүний гэр бүлийн боловсрол, мэдлэгийг дээшлүүлэх, эрүүл мэндийг хамгаалах, гэр бүл, хүүхдийн хөгжлийг дэмжихэд чиглэгдсэн сургалт сурталчилгааны ажлыг явуулахад боловсон хүчнийг чадавхжуулахад оршино.
Мэдээллийн алба

“Хилчин” Эмэгтэйчүүдийн холбооноос санаачлан Дэлхийн Зөн олон улсын байгууллага, “Гэр бүлийн тогтвортой байдлыг дэмжих зөвлөгөө боловсролын төв” ТББ-тай хамтран хилийн отряд, ангийн СССА-ны ажилтнуудыг “Гэр бүлийн сургагч багш бэлтгэх сургалт”-д хамрууллаа. Сургалтын нээлтийн үеэр Дэлхийн Зөн олон улсын байгууллагын “Хүүхэд хөгжил, хамгаалал хөтөлбөр”-ийн үндэсний зохицуулагч Д.Оюунчимэг “Цаашид бид гэр бүлийн сургагч багш нар хилийн заставт хэрхэн ажиллаж байгаатай нь газар дээр нь очиж танилцах болно. Мөн ХХБ-ын зүгээс ямар хэрэгцээ байгаагаа манайд сайн тодорхойлж хандсан тохиолдолд бид хилчдийг дэмжин, хамтран ажиллахад бэлэн байна” гэж хэллээ.
Гэр бүлийн сургагч багш бэлтгэх сургалтын гол зорилго нь ХХБ-ын бие бүрэлдэхүүний гэр бүлийн боловсрол, мэдлэгийг дээшлүүлэх, эрүүл мэндийг хамгаалах, гэр бүл, хүүхдийн хөгжлийг дэмжихэд чиглэгдсэн сургалт сурталчилгааны ажлыг явуулахад боловсон хүчнийг чадавхжуулахад оршино. Цаашид энэхүү сургалтыг бүсчилсэн байдлаар үргэлжлүүлэн зохион байгуулахаар төлөвлөжээ.


















