Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барив

2004 онд УИХ-аас “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” бие даасан хуулийг баталсан ч хүчирхийллийн гаралт буурахгүй, харин ч хүний амь нас хохирох, гэмтэх, хүүхэд өртөх зэргээр илүү ноцтой хэлбэрт шилжих болжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барив
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барив. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын даргад өргөн барилаа. 2004 онд УИХ-аас “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” бие даасан хуулийг баталсан ч хүчирхийллийн гаралт буурахгүй, харин ч хүний амь нас хохирох, гэмтэх, хүүхэд өртөх зэргээр илүү ноцтой хэлбэрт шилжих болжээ. Үүний гол шалтгааныг хуулийн зохицуулалт оновчгүй, ялангуяа байгууллагуудын эрх хэмжээ, оролцоог хэт ерөнхий, салангид байдлаар тусгаж, хохирогч, түүний гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдлыг хамгаалах процедурыг орхигдуулсантай холбоотойг хууль хэрэгжүүлэгч мэргэжилтнүүд, энэ чиглэлээр ажилладаг байгууллага, судлаачид анхааруулдаг байна.

Иймд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх эрх зүйн зохицуулалтыг хохирогчийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд хамгаалах, эмэгтэйчүүдээс бүрдсэн мэргэжлийн баг бүрдүүлж, шаардлагатай үйлчилгээг үзүүлэх, хүчирхийлэл дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх, салбар хоорондын хамтын ажиллагаанд тулгуурлах зарчимд нийцүүлэн шинэтгэх шаардлагын дагуу тус төслийг боловсруулсан байна. Ингэхдээ олон улсын болон дотоодын судалгааны байгууллагуудын 2005-2013 оны хооронд хийсэн 20 гаруй материал, дүн шинжилгээг ашигласан болохыг Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр танилцууллаа.

Тус хуулийн төслийн зорилт нь гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, хохирогч, гэр бүлийн бусад гишүүдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, үйлчилгээ үзүүлэх тогтолцоо, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох бөгөөд зургаан бүлэг 42 зүйлтэй ажээ.

Хуваалцах