Гэр хорооллын ариун цэврийн асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай
Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөөнд гэр хорооллын айл өрхийг цэвэр, бохир усны төвийн системд холбоно хэмээн тусгасан байдаг.
Мэдээллийн алба

Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөөнд гэр хорооллын айл өрхийг цэвэр, бохир усны төвийн системд холбоно хэмээн тусгасан байдаг. Гэвч өдийг хүртэл энэхүү асуудлыг шийдвэрлэхгүй явснаар гэр хорооллын айл өрхийн бие засах газар, эрүүл ахуйн нөхцөл урьд урьдынхаасаа илүү хурцадмал байдалд ороод байгааг мэргэжилтнүүд онцолж байна. Энэ талаар “Хурд” агентлагийн сэтгүүлч Э.Энхчимэг сурвалжилжээ.


















