Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил 2020 онд дуусна
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас гэр хорооллын дахин төлөвлөлт хийх 24 байршлыг зарласан билээ. Энэхүү дахин төлөвлөлтийн ажил 2018-2020 он гэхэд бүрэн дуусах талаар Гэр хорооллын хөгжлийн газраас мэдээлэв.
Мэдээллийн алба

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас гэр хорооллын дахин төлөвлөлт хийх 24 байршлыг зарласан билээ. Энэхүү дахин төлөвлөлтийн ажил 2018-2020 он гэхэд бүрэн дуусах талаар Гэр хорооллын хөгжлийн газраас мэдээлэв. Нийслэлд 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу 34 компани нийт 1540 га талбайг хамарсан дахин төлөвлөлтийн ажлыг хийж эхлээд байгаа билээ.
Дашрамд дурдхад 2015 оны нэгдүгээр улиралд багтаан нийт 2000-4000 орчим айлын орон сууцны барилгын ажил дуусах төлөвлөгөөтэй байгаа аж.


















