Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлуудын үлдэгдэл хөрөнгийг шийдвэрлэлээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 2014-2015 онд он дамжин хэрэгжиж буй инженерийн шугам сүлжээний барилга угсралт

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлуудын үлдэгдэл хөрөнгийг шийдвэрлэлээ
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлуудын үлдэгдэл хөрөнгийг шийдвэрлэлээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 2014-2015 онд он дамжин хэрэгжиж буй инженерийн шугам сүлжээний барилга угсралт болон зураг төсвийн ажлын үлдэгдэл хөрөнгийг шийдвэрлэх тухай” А/785 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төслийн удирдах хорооны хурлын тэмдэглэлийн дагуу Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 2014-2015 онд он дамжин хэрэгжиж буй инженерийн шугам сүлжээний барилга угсралт болон зураг төсвийн ажлын үлдэгдэл хөрөнгийн жагсаалтыг баталлаа.


Батлагдсан төсөл арга хэмжээг санхүүжүүлэхэд шаардлагатай 981 сая төгрөгийг нийслэлийн 2015 оны төсвөөс санхүүжих Гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээ, авто замын зураг төсөл, угсралтын ажлын хөрөнгөөс санхүүжүүлэхийг нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэст, холбогдох хууль болон “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-д нийцүүлэн зохион байгуулахыг Гэр хорооллын хөгжлийн газарт тус тус даалгав.


Мөн хөрөнгө оруулалтын ажилд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг Өмчийн харилцааны газарт, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад үүрэг болголоо.


ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ХҮРЭЭНД 2014-2015 ОНД
ОН ДАМЖИН ХЭРЭГЖИЖ БУЙ ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ
БАРИЛГА УГСРАЛТ БОЛОН ЗУРАГ ТӨСВИЙН АЖЛЫН ҮЛДЭГДЭЛ
ХӨРӨНГИЙН ЖАГСААЛТ

/сая төгрөг/

Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршилХугацааТөсөвт
өртөг2015 онд санхүүжих1Чингэлтэй дүүргийн 13,15 дугаар хорооны нутаг дэвсгэрийн 72 дугаар сургууль орчмын гэр хороололд Холбооны 6-8 яндантай 1900 м, 2-4 яндантай 1559 м, нийт 27ш стандартын дунд худагтай холбоо мэдээллийн худаг сувагчлалын зураг төсөл, барилга угсралтын ажил2014-2015643,0443,02Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн Орон сууцны XIV хорооллын “А” хэсэгчилсэн талбайд Холбооны 8 яндантай 510 м, 6 яндантай 240м, нийт 10ш стандартын дунд худагтай сувагчлалын байгууламжийн зураг төсөв, барилга угсралтын ажил2014-2015180,019,03Дарь-Эх орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх инженерийн шугам сүлжээний зураг төсөл /БЗД 2-р хороо/ Б блок /15.5 га/2014-2015194,0100,04Мамба дацан орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх инженерийн шугам сүлжээний зураг төсөл /БЗД 2,4-р хороо/ А блок /20.0 га/2014-2015250,0100,05Мамба дацан орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх инженерийн шугам сүлжээний зураг төсөл /БЗД 2,4-р хороо/ Б блок /24.0 га/
2014-2015300,0150,06Цэргийн хотхоны орон сууцны хорооллын инженерийн шугам сүлжээний зураг төсөл /СХД 1,2,20-р хороо А блок /26.6 га/2014-2015319,0169,0ДҮН1886,0981,0

Хуваалцах