Гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлыг хэлэлцэнэ
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг удирдлагаар хангах Төслийн удирдах хорооны хурал маргааш 10:00 цагаас нийслэлийн ЗДТГ-ын А танхимд болно. Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн удирдлагууд төслийн явцтай газар дээр нь танилцсан. Үүний хүрээнд хугацаа алдалгүй шийдвэрлэх шаардлагатай асуудлын тала
Мэдээллийн алба

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг удирдлагаар хангах Төслийн удирдах хорооны хурал маргааш 10:00 цагаас нийслэлийн ЗДТГ-ын А танхимд болно. Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн удирдлагууд төслийн явцтай газар дээр нь танилцсан. Үүний хүрээнд хугацаа алдалгүй шийдвэрлэх шаардлагатай асуудлын талаар хурлаар хэлэлцэнэ.
Мөн нийслэлийн нийгмийн халамж үйлчилгээний газар, Нийслэлийн нийгмийн даатгалын газрын ажлын байрны барилгын шав тавих ёслолын ажиллагаа маргааш 09:30-цагт Хан-Уул дүүргийн Соёлын ордны урд болно. Шав тавих ёслолд ХАХНХ-н сайд С.Эрдэнэ, нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Буяндалай, харьяа агентлагуудын удирдлагууд оролцоно.


















