"Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ын шинэчлэл
“Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ыг өнгөрсөн онд баталж журмын дагуу Улаанбаатар хотын 20 байршилд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл эхлүүлсэн. Харин уг журамд НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 23 дугаар тогтоолоор нэмэлт өөрчлөлт оруулсан.
Мэдээллийн алба

“Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ыг өнгөрсөн онд батлаж журмын дагуу Улаанбаатар хотын 20 байршилд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл эхлүүлсэн. Харин уг журамд НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 23 дугаар тогтоолоор нэмэлт өөрчлөлт оруулсан.
Хуучин журам нь зургаан бүлэг 77 зүйл заалттай байсан бол нэмэлт өөрчлөлт орсноор зургаан бүлэг 110 зүйл заалттай болсон.
Журамд нэмэлт өөрчлөлт оруулснаар одоо хэрэгжиж байгаа гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлд ямар нэг сөрөг нөлөө үзүүлэхгүй бөгөөд гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагаанд оролцогчдын эрх, үүрэг, хариуцлагыг тодорхой болгож, үйл ажиллагааны хугацаа, дарааллыг нарийвчлан зарим нэр, томьёог илүү ойлгомжтой болгосон гэж холбогдох албаныхан мэдээлж байна.


















