Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн явцтай танилцжээ

Мөн УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлагдах гэж байгаатай холбогдуулан тус баримт бичгийн зорилт болон холбогдох хууль тогтоомжийн талаар мэдээлэл өглөө.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн явцтай танилцжээ
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн явцтай танилцжээ. Зураг: МҮОНРТ

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, Я.Содбаатар нар өнөөдөр Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ үеэр Д.Сумъяабазар гишүүн нийслэл Улаанбаатар хотод хэрэгжиж буй гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар хийсэн мэдээлэлдээ, 2015 оны дөрөвдүгээр сарын 13-17-ны хооронд нийслэлд хэрэгжиж буй гэр хорооллын дахин төлөвлөлтийн явц байдалтай газар дээр нь очиж танилцсаны зэрэгцээ барилгын компаниудын удирдлага, иргэдийн санал бодлыг сонссон. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын хэрэгжилт нийслэлийн 24 байршилд хийгдэж байгаа бөгөөд үүнд нийт гэр хорооллын долоон хувь хамрагдаж өнөөдрийн байдлаар 20 хувьтай явж байна. Ажиллах явцад иргэдээс ирж буй саналуудын дийлэнх нь хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, Монгол Улсын Засгийн газар санхүүгийн баталгааны эх үүсвэр гаргаж өгөх мөн төвийн дулааны шугам сүлжээнд холбож өгөх асуудлыг хөндөж байсан талаар дурдлаа.

Хуваалцах