Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэд байрандаа орлоо
Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан 17 айл шинэ байрныхаа түлхүүрийг өнөөдөр гардан авлаа. Өнгөрсөн жил гэрээ хийж газраа өгсөн энэ айлууд "Буянт-Ухаа 1" хороололд байртай боллоо.
Мэдээллийн алба

Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан 17 айл шинэ байрныхаа түлхүүрийг өнөөдөр гардан авлаа. Өнгөрсөн жил гэрээ хийж газраа өгсөн энэ айлууд "Буянт-Ухаа 1" хороололд байртай боллоо. Түлхүүрээ гардан авсан энэ айлууд хамгийн богино хугацаанд байранд орж байгаа хэмээн албаныхан онцолж байлаа. Одоо дахиад 41 айлыг орон сууцтай болгохоор төлөвлөж байгаагаа ч Нийслэлийн гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Ганхуяг хэлж байна.
Нэмж мэдээлэхэд, ТОСК-ийн захиалгаар баригдаж байгаа “Буянт-Ухаа 2” орон сууцны хорооллоос квот авсан төрийн болон ААН байгууллагын орон сууц худалдан авах эрхийг 10 дугаар сарын 26-нд албан ёсоор цуцлаж, зах зээлд нээлттэй худалдаалахаар болсон. Энэ тухайд Маркетинг борлуултын хэлтсийн дарга Гэрэлт-Од бидэнд тайлбар өглөө.
ТОСК "Буянт-Ухаа 2" хорооллын орон сууцыг нээлттэйгээр худалдаалахаас гадна Батлан хамгаалах яам, зам тээврийн салбар зэрэг төрийн байгууллагуудад квот олгон хамтран ажиллаж байгаа юм. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өнөөдөр 20:00 цагт "Цагийн хүрд" хөтөлбөрөөс үзээрэй.


















