Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гэр хорооллын гудамж, замуудын халтиргаа гулгааг цэвэрлэнэ

Өнөөдөр болсон ажлын хэсгийн хурлаар хотын гудамж замуудад үүссэн халтиргаа гулгааг арилгах талаар хэлэлцлээ.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гэр хорооллын гудамж, замуудын халтиргаа гулгааг цэвэрлэнэ
Гэр хорооллын гудамж, замуудын халтиргаа гулгааг цэвэрлэнэ. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг удирдан зохион байгуулах ажлын хэсэг долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагт тогтмол хуралдаж, замын хөдөлгөөний нөхцөл байдал, нийтийн тээвэр, зам засвар, шинэчлэлтийн ажлуудын талаар танилцуулга, мэдээлэл хийж, шаардлагатай арга хэмжээг цаг тухай бүрт авч хэрэгжүүлдэг юм. Өнөөдөр болсон ажлын хэсгийн хурлаар хотын гудамж замуудад үүссэн халтиргаа гулгааг арилгах талаар хэлэлцлээ.

Сар шинийн баярын өдрүүдэд тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эрс нэмэгддэг учраас замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, ачааллыг бууруулах зорилгоор халтиргаа гулгаа ихтэй гудамж, замуудыг нэг бүрчлэн шалгаж халтиргаа гулгааг цэвэрлэх шаардлагатай байгааг Улаанбаатар хотын замын цагдаагийн газраас танилцууллаа.

Энэ хүрээнд Сар шинийн баяраас өмнө нийтийн эзэмшлийн зам талбай болон ялангуяа гэр хорооллын гудамж замууд, сургууль, цэцэрлэгийн орчмын зам талбайд үүссэн халтиргаа гулгааг арилгаж, аюулгүй байдлыг бүрэн хангаж ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болголоо.

Хуваалцах