Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гэр хорооллын гудамжны мөсийг цэвэрлэжээ

Мөн Гэмтэл согог судлалдын үндэсний төвд хальтиргаанаас болж бэртэн эмчлүүлж байгаа иргэдээс халтирч унасан газрын байршлыг асуун дүүрэг бүрээр нэгтгэн гаргаж, тухайн хэсгийн цас, мөсийг цэвэрлэсэн байна.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гэр хорооллын гудамжны мөсийг цэвэрлэжээ
Гэр хорооллын гудамжны мөсийг цэвэрлэжээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн захирагчийн ажлын албанаас хүн амын унаж бэртэх тохиолдлыг бууруулах зорилгоор “Хальтиргаагүй Улаанбаатар” 3 сарын аяныг өнгөрсөн оны 11 сард эхлүүлсэн. Аяны хүрээнд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, гэр хорооллын гудамжуудын халтиргаа, гулгааг арилгах ажлыг эрчимжүүлж, аж ахуйн нэгж байгууллагуудыг орчныхоо 50 м хүртэлх газрыг хариуцан цас, мөсөө цэвэрлэхийг сануулан, цэвэрлээгүй аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцон ажиллажээ. Мөн гэмтэл согог судлалын үндэсний төвд хальтиргаанаас болж бэртэн эмчлүүлж байгаа иргэдээс халтирч унасан газрын байршлыг асуун дүүрэг бүрээр нэгтгэн гаргаж, тухайн хэсгийн цас, мөсийг цэвэрлэсэн байна.

Хуваалцах