Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гэр хорооллын гурван гудамжинд хог хаях байгууламж барина

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, АНУ-ын Азийн сантай хамтран нийслэлийн зургаан хороонд загвар хороо төслийг хэрэгжүүлж байгаа юм. Энэхүү төслийн хүрээнд төсөл хэрэгжиж байгаа гэр хорооллын гурван хороонд боловсон хогийн цэг барихаар төлөвлөжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гэр хорооллын гурван гудамжинд хог хаях байгууламж барина
Гэр хорооллын гурван гудамжинд хог хаях байгууламж барина. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, АНУ-ын Азийн сантай хамтран нийслэлийн зургаан хороонд загвар хороо төслийг хэрэгжүүлж байгаа юм. Энэхүү төслийн хүрээнд төсөл хэрэгжиж байгаа гэр хорооллын гурван хороонд боловсон хогийн цэг барихаар төлөвлөжээ.

Төлөвлөж байгаагаар тус хогийн цэг нь нэг загвар, тохижилттой байх төдийгүй орчин тойронд нь ил задгай хог хаягдал үүсэхгүй байхаар зориулагдсан тусгайлсан байгууламж байх юм байна. Мөн тухайн байгууламжид байнгийн ажилчид ажиллаж, хогийг ангилан ялгах, тээвэрлэх зэрэг үүрэг гүйцэтгэх юм байна.

Эхний ээлжинд Баянзүрх дүүргийн 27-р хороо, Дунд Дарь-эхийн 47-р гудамжид, Чингэлтэй дүүргийн 16-р хороо Хайлаастын зам дагуу Согоотын 55 дугаар гудамжид, ХУД-ийн 13-р хороо, 7 хэсгийн задгайн Туулын 7-р гудамжид хог хаях байгууламжийг барина.

Түлхүүр үг:Гэр хорооллын гурван гудамжид хог хаях байгууламж барина
Хуваалцах