Гэр хорооллын иргэд цахилгаан эрчим хүчний асуудлаас сална
Улаанбаатар хотын гэр хорооллын цахилгаан эрчим хүчгүй болон хүчдэлийн уналттай айл өрхийг цахилгаанаар хангах хөтөлбөрийн төслийг боловсруулах ажлын хэсгийг өнөөдөр байгууллаа.
Мэдээллийн алба

Улаанбаатар хотын гэр хорооллын цахилгаан эрчим хүчгүй болон хүчдэлийн уналттай айл өрхийг цахилгаанаар хангах хөтөлбөрийн төслийг боловсруулах ажлын хэсгийг өнөөдөр байгууллаа.
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу байгуулагдсан тус ажлын хэсгийн даргаарУлаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал ажиллах бол ажлын хэсгийн бүрэлдэхүүд дүүргүүдийн Засаг даргын орлогч, холбогдох албаны мэргэжилтнүүд оржээ. Ажлын хэсгийнхэнд нийслэлийн Засаг дарга цахилгаан эрчим хүчгүй болон хүчдэлийн уналттай айл өрхийг цахилгаанаар хангах хөтөлбөрийг ирэх дөрөвдүгээр сарын 20-ны дотор боловсруулж Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанд оруулан хэлэлцүүлэхийг даалгасан байна.
Заасан хугацааны дагуу хөтөлбөр хэлэлцэгдэж батлагдвал нийслэлийн гэр хорооллын зарим иргэд ирэх зун гэхэд эрчим хүчний асуудлаас бүрэн салахаар болжээ.


















