Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Соёл, спорт

Гэр хороололд амьдардаг хүүгийн хүсэл мөрөөдлөөс сэдэвлэсэн кино бүтээнэ

Энэхүү бүтээлд нийслэлээс алслагдсан гэр хороололд амьдрах 15 настай хүүгийн хүсэл мөрөөдөл, гэр бүлийн түүхийг харуулах аж.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гэр хороололд амьдардаг хүүгийн хүсэл мөрөөдлөөс сэдэвлэсэн кино бүтээнэ
Гэр хороололд амьдардаг хүүгийн хүсэл мөрөөдлөөс сэдэвлэсэн кино бүтээнэ. Зураг: МҮОНРТ

“Лантуун дохио” төрийн бус байгууллага, “Амигдала филмс” хамтран Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгээр “Баавгай болохсон” нэртэй бүрэн хэмжээний кино хийхээр болжээ.

Энэхүү бүтээлд нийслэлээс алслагдсан гэр хороололд амьдрах 15 настай хүүгийн хүсэл мөрөөдөл, гэр бүлийн түүхийг харуулах аж.

Мөн агаарын бохирдол, боловсролын тэгш бус байдлын асуудлыг хөндөж эрх нь зөрчигдсөн хүүхдүүдийн дуу хоолойг нийгэмд хүргэх, нөлөөлөл үзүүлэх зорилготойгоор киног бүтээх аж.

Хуваалцах