Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гэр хороололд шинэ эмнэлэг нээлтээ хийнэ

Монголын анхны хоспис болох "Найдвар" эмнэлэг өнөөдөр 10 цагт Дамбадаржаад шинэ байрны нээлтээ хийх гэж байна. Тус хоспис эмнэлэг нь өвчний төсгөлийн шатанд буй бие сэтгэлийн зовлонд автсан

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гэр хороололд шинэ эмнэлэг нээлтээ хийнэ
Гэр хороололд шинэ эмнэлэг нээлтээ хийнэ. Зураг: МҮОНРТ

Монголын анхны хоспис болох "Найдвар" эмнэлэг өнөөдөр 10 цагт Дамбадаржаад шинэ байрны нээлтээ хийх гэж байна. "Улаанбаатар" ротари клуб нь “Найдвар” хоспис эмнэлэгийг үндэслэн байгуулагч, захирал Б.Бүрэнжаргал эмчийн 13 жилийн уйгагүй, бусдын төлөөх зүтгэлийг нь үнэлэн түүнд дэмжлэг үзүүлэх зорилгоор 2015 онд Олон улсын Ротари хөдөлгөөний хүмүүнлэгийн шагнал болох “THE ONE” хэмээх нэр хүнд бүхий шагналд нэр дэвшүүлсэн нь шалгарч, энэхүү шагналыг авсан Монголын анхны сайн үйлстэн болсон билээ.

Тэрээр тус шагналыг дагалддаг 50 мянган долларын шагналаар тус эмнэлгийн байрыг худалдан авчээ. "Найдвар" эмнэлгийн хамт олон эдгэшгүй хүнд өвчтэй 100 гаруй хүүхдүүдэд ямарч үнэ төлбөргүйгээр эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж, архины хамааралтай болон орон гэргүй хүмүүс, хэвтрийн өвчтөн, асран хамгаалагч, ар гэрийн тусламжгүй өвчтөнүүдэд гэрээр тусламж үйлчилгээ үзүүлдэг байна.

Хуваалцах