Гэр цэцэрлэгийн зөөврийн усны асуудлыг шийдлээ
Баянзүрх дүүргийн зургаадугаар цэцэрлэгийн Хужирбулан дахь салбарт одоогийн байдлаар 90 хүүхэд хамрагддаг бөгөөд ойр орчим худаг байхгүй зөөврийн устай, долоо хоногтоо нэг удаа 23000 төгрөгөөр ус худалдаж авдаг ч хүрэлцдэггүй, цэцэрлэгийн ажилчид саваар нэмж зөөх тохиолдол гардаг байна.
Мэдээллийн алба

Японы "Мацүдониши ротари" клубаас тухайн гэр цэцэрлэгт гүний худаг барьж хүлээлгэн өглөө. Ингэснээр тус цэцэрлэгийн ундны усны асуудлыг шийдэхээс гадна тухайн газрын ойр орчмын айлууд энэхүү гүний худгаас 24 цагаар усаа авах боломж бүрдэж байгаа юм.
Гүний худгийг хүлээлгэн өгөх ажиллагаанд "Мацүдониши ротари" клубын ерөнхийлөгч болон гишүүд, цэцэрлэгийн багш, удирдлагууд оролцлоо. Энэ үеэр нийт хүүхэд багачуудад тоглох тоглоом, хичээлийн хэрэглэлийг гардуулж цаашдаа тухайн клуб Монгол Улсад хүмүүнлэгийн олон үйл ажиллагаа хийхээр төлөвлөж буйгаа илэрхийллээ.