Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтэстэй фэйсбүүк чатаар холбогдож, тусламж авч болно
Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтэс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч, хохирогчийн амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан, заналхийлсэн, өгсөн мэдүүлэгт нөлөөлсөн, нөлөөлж болзошгүй тохиолдолд гэрч, хохирогчийн хүсэлт болон мөрдөгч, прокурор, шүүгчийн шийдвэрээр хамгаалалтын арга
Мэдээллийн алба

Цагдаагийн ерөнхий газрын Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтэс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч, хохирогчийн амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан, заналхийлсэн, өгсөн мэдүүлэгт нөлөөлсөн, нөлөөлж болзошгүй тохиолдолд гэрч, хохирогчийн хүсэлт болон мөрдөгч, прокурор, шүүгчийн шийдвэрээр хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлдэг.
Түүнчлэн иргэд амь нас, эрүүл мэндээ хамгаалуулах хүсэлтийг хэрхэн гаргах болон гэрч, хохирогчийг хамгаалах үйл ажиллагааны талаарх анхан шатны мэдээллийг түргэн шуурхай өгөх зорилгоор Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтэс “Чатбот” үйлчилгээг үйл ажиллагаандаа ашиглаж эхэлжээ.
Хэрэв танд тусламж хэрэгтэй бол “Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтэс” фейсбүүк хаягийн мессенжер /https://www.facebook.com/gerchkhokhirogch/ хэсэгт хандан мэдээлэл авах боломжтой.


















