“Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилт" сэдэвт сургалт боллоо
Сургалтыг Гэрч, хохирогчийг хамгаалах газрын дарга, тахар И.Даваажамьян, ахлах ажилтан, туслах тахар Ш.Шинэбаяр нар удирдан явуулсан байна.
Мэдээллийн алба

Гэрч, хохирогчийг хамгаалах газар, 10 дугаар тойрог Нийслэлийн тахарын албатай хамтран Багануур, Налайх дүүргийн Шүүх, прокурор, Цагдаа, Тахарын албаны ажилтан, алба хаагчдад “Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилт” сэдэвт сургалтыг энэ сарын 18-ны өдөр Багануур, Налайх хотод тус тус зохион байгууллаа.
Сургалтыг Гэрч, хохирогчийг хамгаалах газрын дарга, тахар И.Даваажамьян, ахлах ажилтан, туслах тахар Ш.Шинэбаяр нар удирдан явуулсан байна.
Сургалтад Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Оюунбат, иргэнийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Цэцэгдулам, Налайх дүүргийн Шүүхийн тамгын газрын дарга Д.Одхүү болон шүүгч, прокурор, Цагдаагийн байгууллагын ажилтнууд оролцож, орон нутагт Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилт болон цаашид хамтран ажиллах талаар ярилцаж санал солилцлоо.


















