Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гэрч, хохирогчийг хамгаалахад хамтарна

Тахарын Ерөнхий газрын Гэрч, хохирогчийг хамгаалах газар, Хууль зүйн яам, Хүйсийн тэгш эрхийн төв, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн төлөөлөл гэрч, хохирогчийг хамгаалах эрх зүйн санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гэрч, хохирогчийг хамгаалахад хамтарна
Гэрч, хохирогчийг хамгаалахад хамтарна. Зураг: МҮОНРТ

Тахарын Ерөнхий газрын Гэрч, хохирогчийг хамгаалах газар, Хууль зүйн яам, Хүйсийн тэгш эрхийн төв, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн төлөөлөл гэрч, хохирогчийг хамгаалах эрх зүйн санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд уг байгууллагууд гэрч, хохирогчийг хамгаалахад хамтран ажиллаж, гэмт хэрэг хянан шийдвэрлэх явцад гэрч, хохирогчийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, тэднийг мэдээллээр ханган, дэмжлэг туслалцаа үзүүлэх юм байна.

Түлхүүр үг:Гэрч хохирогчийг хамгаалахад хамтарна
Хуваалцах