Гэрээсээ гарахдаа заавал бээлий өмсөөрэй
Таны нүүр, нүд, хамар яаж ч загатнаж байсан бээлийтэй гараараа огт хүрч болохгүй.
Мэдээллийн алба

Гэрээсээ гарахдаа заавал бээлий өмсөөрэй. Олон нийтийн газраар явах, нийтийн тээврээр зорчихдоо, ажил дээрээ, эмнэлэг, эмийн сангаар үйлчлүүлэхдээ үргэлж бээлий өмсөхийг эмч нар зөвлөж байна. Шинэ төрлийн короновирус нь агаар дуслын зам болон хүрэлцэх замаар халддаг. Иймд иргэд нэг удаагийн бээлийг зөв өмсөж, зөв тайлж сурахад онцгой анхаарах хэрэгтэйг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрдэм шинжилгээний ажилтан А.Бүүвэйдулам хэллээ.
Mongolian National Radio · Гэрээсээ гарахдаа заавал бээлий өмсөөрэй
Таны нүүр, нүд, хамар яаж ч загатнаж байсан бээлийтэй гараараа огт хүрч болохгүй. Аль болох гар утас, цайны аяга, үсэндээ бээлийтэй гараараа хүрэхгүй байх нь халдвараас өөрийгөө хамгаалах энгийн дадал юм.


















