Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гэрээсээ гарахгүй байхыг зөвлөе

Та зайлшгүй шаардлагаар нийтийн тээврээр үйлчлүүлсэн, эмийн сан орсон, эсвэл хүнсээ цуглуулаад гэртээ орж байгаа бол хайртай хүмүүсээ халдвараас заавал хамгаалаарай.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гэрээсээ гарахгүй байхыг зөвлөе
Гэрээсээ гарахгүй байхыг зөвлөе. Зураг: МҮОНРТ

Та зайлшгүй шаардлагаар нийтийн тээврээр үйлчлүүлсэн, эмийн сан орсон, эсвэл хүнсээ цуглуулаад гэртээ орж байгаа бол хайртай хүмүүсээ халдвараас заавал хамгаалаарай. Гэртээ ороод та хамгийн түрүүнд гадуур хувцсаа тайлж, зориулалтын ариутгах бодисоор шүршиж, нян бактерийг халдваргүйжүүлэх шаардлагатай. Мөн гаднаас зүүж орж ирсэн нэг удаагийн амны хаалт болон бээлийгээ аль болох дотогш оруулалгүй хаях, эсвэл угааж цэвэрлээрэй гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрдэм шинжилгээний ажилтан А.Бүүвэйдулам хэлж байна.

Mongolian National Radio · Гэрээсээ гарахгүй байхыг зөвлөе

Нийтийн дунд халдвар алаг цоог хэлбэрээр тархсан байх эрсдэлтэйг эрүүл мэндийн байгууллагаас анхааруулсан. Иймээс хувь хүн та хариуцлагаа дээшлүүлж халдвараас өөрийгөө хамгаалах энгийн дадал болох амны хаалт зүүх, зай барих, гараа угаах, гэрээсээ гарахгүй байх хэрэгтэй.

Хуваалцах