Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Гэрээсээ төөрсөн охиныг олжээ

Дээрх хэрэгтэй холбогдуулан эцэг эх, асран хамгаалагчдыг хүүхдэдээ тавих анхаарал халамжаа нэмэгдүүлэхийг анхаарууллаа.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гэрээсээ төөрсөн охиныг олжээ
Гэрээсээ төөрсөн охиныг олжээ. Зураг: МҮОНРТ

Ховд аймгийн Буянт сумын Наранхайрхан багийн малчин Г.Э-н охин хоёр нас долоон сартай Э.Э аав нь малдаа явсан хойгуур гэрээсээ төөрсөн хэрэг өнгөрсөн долоо хоногт гарчээ. Ийн эрлийн багийнхан найман цаг орчим хугацаанд эрэлч нохойтой хайгуул хийж охиныг эсэн мэнд олжээ. Охин гэрээсээ таван км орчим зайд хайрганы нөмөрт даарч бээрсэн, айж чичирсэн байдалтай унтаж байсныг энэ сарын 14-ний 03:50 цагт олж, гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.

Дээрх хэрэгтэй холбогдуулан эцэг эх, асран хамгаалагчдыг хүүхдэдээ тавих анхаарал халамжаа нэмэгдүүлэхийг анхаарууллаа.

Хуваалцах