Гэрэл зурагчид 11 дэх аймагтаа салбараа байгууллаа
Холбооны Говьсүмбэр дэх салбар зөвлөлд нутгийн залуу гэрэл зурагчид, мэргэжлийн төдийгүй сонирхогчид элсэж, анхныхаа хамтарсан уран бүтээлийг гаргажээ.
Мэдээллийн алба

Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо Говьсүмбэр аймагт салбар зөвлөлөө байгууллаа. Энэ нь тус холбооны орон нутгийн 11 дэх салбар юм. Цаашид бүх аймагт салбар зөвлөлөө байгуулах зорилттой ажээ.
Холбооны Говьсүмбэр дэх салбар зөвлөлд нутгийн залуу гэрэл зурагчид, мэргэжлийн төдийгүй сонирхогчид элсэж, анхныхаа хамтарсан уран бүтээлийг гаргажээ.




Эх сурвалж: Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо


















