Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Гэрэлт морьд”-ын эзэд тодорлоо

Ж.Мөнхжаргалын “100 өдөр 100 уран бүтээлч” баримтат гэрэл зургийн төсөл, соёл судлаач Ц.Солонгын “Дүрслэх урлагийн салбарын тогтмол хэвлэлд хийсэн судалгаа” төсөл тэргүүлж, “Гэрэлт морьд” хөтөлбөрөөс таван сая төгрөгийн санхүүжилт хүлээн авах боллоо

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Гэрэлт морьд”-ын эзэд тодорлоо
“Гэрэлт морьд”-ын эзэд тодорлоо. Зураг: МҮОНРТ

Монголын урлагийн зөвлөл /МУЗ/ Америк дахь Монголын урлагийн зөвлөлтэй хамтран ХААН банкны гүйцэтгэх захирал, МУЗ-ийн дэд тэргүүн Петер Морроу агсны гэгээн дурсгалд зориулсан “Гэрэлт морьд” шинэ уран бүтээлийн төслийн тэтгэлгийн уралдааныг дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна. Тус тэтгэлэгт хөтөлбөр мэргэжлийн уран бүтээлчдийг дэмжих, салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд уг тэтгэлгийн уралдааныг өнгөрсөн нэгдүгээр сард зарлаж, энэ сарын 1-н хүртэл 24 төслийн санал хүлээн авчээ.

Ийн МУЗ-ийн Удирдах зөвлөлийн төлөөлөл, АНУ дахь МУЗ-ийн Удирдах зөвлөлийн төлөөллөөс бүрдсэн сонгон шалгаруулах хорооны саналаар уран бүтээлч Ж.Мөнхжаргалын “100 өдөр 100 уран бүтээлч” баримтат гэрэл зургийн төсөл, соёл судлаач Ц.Солонгын “Дүрслэх урлагийн салбарын тогтмол хэвлэлд хийсэн судалгаа” төсөл тэргүүлж, “Гэрэлт морьд” хөтөлбөрөөс таван сая төгрөгийн санхүүжилт хүлээн авах боллоо.

Хуваалцах