Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Гэрийн хорионд байсан Карлос Гон улсаасаа зөвшөөрөлгүйгээр гарсан гэж мэдээлэв

Франц-Японы автомашины "Рено-Ниссан-Мицүбиши" альянсын тэргүүн асан, Токиод гэрийн хорионд байсан Карлос Гон улсаасаа зөвшөөрөлгүйгээр гарсан тухай “Киодо” агентлаг мэдээллээ.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гэрийн хорионд байсан Карлос Гон улсаасаа зөвшөөрөлгүйгээр гарсан гэж мэдээлэв
Гэрийн хорионд байсан Карлос Гон улсаасаа зөвшөөрөлгүйгээр гарсан гэж мэдээлэв. Зураг: МҮОНРТ

Франц-Японы автомашины "Рено-Ниссан-Мицүбиши" альянсын тэргүүн асан, Токиод гэрийн хорионд байсан Карлос Гон улсаасаа зөвшөөрөлгүйгээр гарсан тухай “Киодо” агентлаг мэдээллээ. Зарим хэвлэлээр түүнийг даваа гарагийн орой Турк улсаас хувийн онгоцоор Ливанд очсон гэж мэдээлж байна.

Тэгвэл Японы прокурорын газарт Карлос Гоныг улсаасаа гарсан, Ливанд байгаа гэсэн мэдээлэл ирээгүй, баримтыг шалгаж байгаа гэжээ. Карлос Гоны япон өмгөөлөгч нарын нэг нь үйлчлүүлэгчээ Японоос гарсан тухай юу ч мэдэхгүй гэсэн байна. Түүнийг шүүх хурал ирэх хавар болно.

Өдгөө 65 настай Карлос Гон нь Франц, Бразил, Ливаны иргэншилтэй. Түүнийг 2010-2018 оны хооронд “Ниссан”-ы захирлуудын зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа өөртөө 9 тэрбум иен буюу 80 сая гаруй ам.долларын шагнал олгосноо хөрөнгө орлогын мэдүүлэгтээ зохих ёсоор тэмдэглээгүй гэх шалтгаанаар өнгөрсөн оны 11 дүгээр сарын 19-нд Токиогийн прокурорын газраас баривчилсан юм. Түүнийг мөн өөр хэрэгт ч буруутгаж байна. Карлос Гоныг өнгөрөгч дөрөвдүгээр сард 500 сая иенийн барьцаагаар суллаж, гэрийн хорионд оруулсан. Мөн гэрээсээ гарах, зөвшөөрөлгүйгээр эхнэртэйгээ уулзахыг ч хориглосон байна.

Хуваалцах