Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гэрийн нөхцөлд хоол хүнсийг бэлтгэхдээ дараах зүйлийг анхаарна уу

Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг хэрэглээндээ тохирсон хэмжээгээр худалдан авч, зохих нөхцөлд хадгалах, /хөргөгч, хөлдөөгч, зоорь, хүйтэн сэрүүн газар г.м/;

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гэрийн нөхцөлд хоол хүнсийг бэлтгэхдээ дараах зүйлийг анхаарна уу
Гэрийн нөхцөлд хоол хүнсийг бэлтгэхдээ дараах зүйлийг анхаарна уу. Зураг: МҮОНРТ

Гэрийн нөхцөлд хоол хүнсийг бэлтгэхдээ дараах зүйлийг анхаарна уу

1. Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг хэрэглээндээ тохирсон хэмжээгээр худалдан авч, зохих нөхцөлд хадгалах, /хөргөгч, хөлдөөгч, зоорь, хүйтэн сэрүүн газар г.м/;
2. Хоол хүнснийг бэлтгэх, боловсруулах, хэрэглэхийн өмнө болон бие зассаны дараа гараа тогтмол угааж, халдваргүйжүүлж хэвших;
3. Хоолыг дулааны боловсруулалт хийж гүйцэт болгосон даруйд хэрэглэх ба 2-4 цагаас илүү хадгалахгүй байх;
4. Жимс, хүнсний ногоог сайтар угааж, бүлээн усаар зайлж хэрэглэх;
5. Боловсруулсан хоол хүнс, зууш, салатыг угаасан сав суулга, аяга тавганд хэрэглэх;
6. Аяга таваг, халбага, сэрээгээ сольж хэрэглэхгүй байх;
7. Архи, согтууруулах ундааны төрлийн бүтээгдэхүүнийг тохируулан хэрэглэх

Хуваалцах