Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гэрийн тэжээвэр амьтантай иргэдэд өгөх зөвлөмж

Коронавируст халдвар "COVID-19"-ийн үед гэрийн тэжээвэр амьтантай иргэдэд өгөх зөвлөмжийг хүргэж байна.

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гэрийн тэжээвэр амьтантай иргэдэд өгөх зөвлөмж
Гэрийн тэжээвэр амьтантай иргэдэд өгөх зөвлөмж. Зураг: МҮОНРТ

Коронавируст халдвар "COVID-19"-ийн үед гэрийн тэжээвэр амьтантай иргэдэд өгөх зөвлөмжийг хүргэж байна.

  • Амьтанд хүрэхийн өмнө болон дараа гараа савандаж угаах эсвэл халдваргүйжүүлэх

  • Бага насны хүүхдээс хол байлгах

  • Тэжээвэр амьтныг үнсэхгүй, тэврэхгүй, хамт унтахгүй байх

  • 5 хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, өндөр настан амьтан тэжээхгүй, харьцахгүй байх

  • Гал тогоо, хоолны өрөөнд амьтан оруулахгүй байх

  • Амьтдыг өдөрт 1-2 удаа салхинд гаргах, зай барих

  • Бусад амьтадтай тоглуулахгүй байх

  • Олон нийтийн газраар дагуулж явахгүй байх

  • Амьтанд амны хаалт зүүлгэх

  • Амьтны хөлийг савантай усаар угаах

  • Амьтны хэрэгсэл, тоглоом, хүзүүвч, хэвтэр, үүр зэргийг 1 литр усанд 25 мл белизна (хлор агуулсан бодис) хийсэн уусмалаар арчиж цэвэрлэх

  • Гадуур явахдаа гар халдваргүйжүүлэгч авч явах

  • Тэжээвэр амьтдыг хашаанаас гаргахгүй байх

  • Амьтны ялгадсыг уутанд хийж хогийн саванд хаях

  • 1 литр усанд 25 мл белизна (хлор агуулсан бодис) хийсэн уусмалаар өдөрт 4-өөс доошгүй удаа гэрээ цэвэрлэж халдваргүйжүүлэх

  • Амьтан хоолонд дургүй болох гүйлгэх зэрэг шинж тэмдэг илэрвэл харьяа мал эмнэлгийн байгууллагад хандана уу.

Хуваалцах