Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Гэрийн тэжээвэр амьтдын “диваажин”

гудамжны золбин нохойн тоо эрс цөөрч, ихэнх нь “гэр бүл”-тэй болжээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гэрийн тэжээвэр амьтдын “диваажин”
Гэрийн тэжээвэр амьтдын “диваажин”. Зураг: МҮОНРТ

Итали улсыг гэрийн тэжээвэр амьтдын “диваажин” гэж нэрлэж болно. Учир нь тухайн орны иргэд тэжээвэр амьтнаа төөрүүлэх эсвэл гудманд эзэнгүй орхисон тохиолдолд 10 мянган еврогоор торгох эсвэл нэг жил хорьдог аж. Түүнчлэн эл улсад зөвхөн сахилга, хариуцлагын арга хэмжээ авч, мөнгөн торгууль ногдуулахаас гадна олныг хамруулсан соён гэгээрүүлэх ажлыг санаачилж, хэрэгжүүлж эхэлжээ.

Ингэснээр хүмүүст тэжээвэр амьтнаа чин сэтгэлээсээ асарч, хамгаалж, хариуцлагатай байх суртал ухуулга явуулдаг. Цаашлаад дунд сургуулийн сурагчдад амьтантай ёс суртахуунтай харьцах талаар лекц ордог аж. Мөн Италийн иргэд амьтантай холбоотой сайн дурын ажилд оролцсоноор нэр хүнд нь өсдөг бөгөөд энэ төрлийн ажил хийхийн тулд сонгон шалгаруултад ордог юм байна.

Мөн тус улсад үнэтэй үүлдрийн нохой худалдаж авснаас амьтны асрамжийн газраас үрчилж авсан нь илүү амар хялбар аж. Ингэснээр гудамжны золбин нохойн тоо эрс цөөрч, ихэнх нь “гэр бүл”-тэй болжээ.

Хуваалцах