Гэрлэлтийн бүртгэлийг хороон дээр хийнэ
Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, хөнгөн шуурхай болгох, хүртээмжийг нь нэмэгдүүлэх зорилгоор УБЕГ Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай иргэний бүртгэлийн зарим төрлийн үйлчилгээг анхан шатны нэгжээс үзүүлэхээр тохиролцож, хамтын ажиллагааны “Санамж бичиг” байгуулсан.
Мэдээллийн алба

Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, хөнгөн шуурхай болгох, хүртээмжийг нь нэмэгдүүлэх зорилгоор УБЕГ Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай иргэний бүртгэлийн зарим төрлийн үйлчилгээг анхан шатны нэгжээс үзүүлэхээр тохиролцож, хамтын ажиллагааны “Санамж бичиг” байгуулсан. Энэхүү ажлын хүрээнд нийслэлийн хороодод шилжилт хөдөлгөөний, иргэний байнгын оршин суугаа газрын бүртгэл, төрсний гэрчилгээний нөхөн олголтыг хийж байсан бол өнөөдрөөс эхлэн гэрлэлт, гэрлэлт цуцлалт /шүүхийн журмаар/, гэрлэлт сэргээлт, төрсний болон гэрлэлтийн гэрчилгээний дахин олголтын бүртгэлийг хийхээс гадна иргэний үнэмлэхийн, оршин суугаа хаягийн лавлагааг олгох үйлчилгээнүүдийг нэмж үзүүлэхээр боллоо.
Иргэдэд дээрх үйлчилгээг хорооноос үзүүлснээр дүүрэгт хийгдэж байгаа бүртгэлийн ачаалал багасах, иргэний бүртгэлийн зарим төрлийн үйлчилгээг хорооноос хөнгөн шуурхай, чирэгдэлгүй авах нөхцөл боломж бүрдэж байгаа юм.


















