Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Гэрлэлтийн бүртгэлтэй холбогдох бичиг баримт

Гэрлэлтээ шинээр бүртгүүлж, гэрчилгээ авахад дараах материалыг бүрдүүлэх шаардлагатай. Бүрдүүлэх материал:

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Гэрлэлтийн бүртгэлтэй холбогдох бичиг баримт
Гэрлэлтийн бүртгэлтэй холбогдох бичиг баримт. Зураг: МҮОНРТ

ГЭРЛЭЛТ ШИНЭЭР БҮРТГҮҮЛЭХЭД

Гэрлэлтээ шинээр бүртгүүлж, гэрчилгээ авахад дараах материалыг бүрдүүлэх шаардлагатай.
Бүрдүүлэх материал:

1. Гэрлэхийг хүсэгчдийн иргэний үнэмлэх

2.Эрүүл мэндийн тодорхойлолт /Харъяа дүүргийн эрүүл мэндийн төвөөс/ гаргуулсан байна. Гэрлэхийг хүсэгчид дараах шинжилгээг мэргэжлийн эмнэлгийн байгууллагад хийлгэсэн байна. Үүнд:

  • Бэлгийн замын халдварт өвчин

  • ДОХ

  • Сүрьеэ

  • Сэтгэц

3.Гэрлэлтээ бүртгүүлэх тухай хамтран гаргасан өргөдөл /маягтаар/

  • Гэрлэгсэд өргөдөлдөө:

  • Гэрлэхээ сайн дураараа зөвшөөрсөн тухай

  • Гэрлэхэд харшлах шалтгаан байхгүй тухай

  • Гэрлэхийг хүсэгчид дагавар хүүхэдтэй бол түүнийг төрсөн хүүхдийн адил өсгөж хүмүүжүүлэхийг зөвшөөрөх тухай

  • Хүүхдийн овог нэрийг өөрчлөх эсэх тухай зэргийг тусгасан байна.

4.Гэрлэхийг хүсэгчид урьд гэрлэж байгаагүй тухай Иргэний бүртгэл мэдээллийн улсын төвийн лавлагаа /Шинэ гэр бүлийн 500,000–ыг авах бол анх удаа гэрлэж байгаа тухай лавлагаагаа канондаж нотариатаар батлуулна./

5.Гэрлэхийг хүсэгчид урьд гэрлэж байсан бол гэрлэлтээ цуцлуулсан тухай, эсхүл нас барсан бол нас барсан тухай гэрчилгээ, архивын лавлагаа

6.Гэрлэлтийн гэрчилгээний төлбөр

Гэрлэлтийн гэрчилгээгээ хаяж үрэгдүүлбэл :
Нийслэлд Иргэний бүртгэлийн төв архив, орон нутаг аймгийн ИБМА- ны архиваас гэрлэгснийг бүртгэсэн тухай лавлагаа авч, түүгээрээ оршин суугаа сум, дүүргээс гэрлэлтийн гэрчилгээг дахин авна.


Анхаарах: Гэрлэлтийн гэрчилгээ авахдаа заавал өөрсдийн биеэр хүрэлцэн ирнэ.

Жич: ЭСЯ-ны Консулын хэлтсээс иргэдэд гэрлэлтийн гэрчилгээ олгож гэрлэгсдийн ХААТР – 11/А/ маягт /эхнэр, нөхрийн талаарх мэдээллийг ирүүлсэн бичиг, баримтууд дээр үндэслэн бичсэн 2002 оны 12-р сарын 31-ний өдрийн Үндэсний Статистикийн төв газрын даргын №265-р тушаалаар баталсан маягтыг хэлнэ/ -ыг Монгол Улсын ИБМУТ-д илгээснээр албан ёсоор гэрлэлтийг бүртгэж баталгаажуулдаг журамтай.

ГЭРЛЭЛТ ЦУЦЛУУЛСНЫГ БҮРТГҮҮЛЭХЭД

  • Гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэр

  • Эхнэр, нөхрийн иргэний үнэмлэх

  • Захиргааны журмаар гэрлэлт цуцлах бол эд хөрөнгийн маргаангүй, дундаас төрсөн болон үрчилж авсан 18 хүртэлх насны хүүхэдгүй тухай өргөдөлдөө дурьдсан байна.

  • 18 насанд хүрсэн хүүхэдгүй тухай сум, хорооны Засаг даргын тодорхойлолт

  • Гэрлэлтийн гэрчилгээ үрэгдүүлсэн бол иргэний баримтын архивын лавлагаа

  • Эхнэр,нөхөр өөрийн биеэр байх ба хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэн нэг нь байхгүй тохиолдолд өргөдлийг нотариатаар батлуулна.

  • Гэрчилгээний үнэ 2500


Гэрлэлт цуцлуулж буй хосууд єєрийн биеээр өөрийн оршин суугаа газрын сум, дүүргийн улсын бүртгэлийн байгууллагад хандана.

ГЭРЛЭЛТ СЭРГЭЭСНИЙ БҮРТГЭЛД БҮРТГҮҮЛЭХЭД

  • Нөхөр, эхнэр гэрлэлтээ сэргээлгэхийг хүссэн өргөдөл

  • Иргэнийг сураггүй алга болсонд тооцсон, эсхүл нас барсан гэж зарласан шүүхийн шийдвэрийн хуулбар

  • Захиргааны журмаар гэрлэлт цуцлалтыг хүчингүй болгосон шийдвэр

  • Шүүхийн журмаар гэрлэлт цуцалсан бол шүүхээр цуцлалтыг хїчингїй болгосон шийдвэр

  • Иргэний үнэмлэхийн хуулбар

  • Гэрлэгсийн УБЕГ-ын Иргэний баримтын архивын гэрлэсэн эсэх лавлагаа

  • Гэрчилгээний үнэ 2500

Гэрлэлт сэргээж буй хосууд өөрийн биеээр оршин суугаа газрын сум, дүүргийн улсын бүртгэлийн байгууллагад хандана.

Хуваалцах