Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гэрлэлтийн дараах гурав дахь жил хамгийн аз жаргалтай

Судлаачид гэр бүл болсноос хойшхи гурав дахь жил эхнэр, нөхрийн хувьд хамгийн аз жаргалтай он жил байдгийг тогтоожээ. Энэ дүгнэлтээ батлахын тулд 2000 хосыг оролцуулсан өргөн хэмжээний судалгаа явуулсан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гэрлэлтийн дараах гурав дахь жил хамгийн аз жаргалтай
Гэрлэлтийн дараах гурав дахь жил хамгийн аз жаргалтай. Зураг: МҮОНРТ

Судлаачид гэр бүл болсноос хойшхи гурав дахь жил эхнэр, нөхрийн хувьд хамгийн аз жаргалтай он жил байдгийг тогтоожээ. Энэ дүгнэлтээ батлахын тулд 2000 хосыг оролцуулсан өргөн хэмжээний судалгаа явуулсан байна. Эхнэр, нөхөр хоёр хуримаа хийсний дараа анхны жилээ “хуримын хөөрөл” гэгчийн дунд өнгөрөөдөг бол хоёр дахь жилдээ бие биеэ сайн таниж мэдэж авдаг аж. Харин гурав дахь жилдээ бие биеэ яг байгаагаар нь танин мэдэж хүлээн зөвшөөрдөг агаад үүний үндсэн дээр хамтын амьдралын хамгийн сайхан төлөвлөгөөгөө зохиодог байна. Мөн энэ үед гэр бүлийн санхүүгийн байдал ч тэгширч тогтворждог аж. Энэ бүхний үндсэн дээр хайр сэтгэл, бэлгийн харьцаа, мөнгө санхүү, сэтгэл санаа гээд бүхий л үзүүлэлтээр хамгийн сайн сайхан он жил болдгийг судалгаа батлажээ.

Хуваалцах