Герман Австри улсууд Европын Холбооны гадаад хилийн хамгаалалтыг чангатгахыг уриалж байна
Герман Австри улсууд Европын Холбооны гадаад хилийн хамгаалалтын чангатгахын төлөө байгаагаа баталлаа. Түүнчлэн тус 2 улс хууль бус цагаачлалын үндсэн шалтгаантай тэмцэхийн тулд Африкийн орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.
Мэдээллийн алба

Герман Австри улсууд Европын Холбооны гадаад хилийн хамгаалалтын чангатгахын төлөө байгаагаа баталлаа. Түүнчлэн тус 2 улс хууль бус цагаачлалын үндсэн шалтгаантай тэмцэхийн тулд Африкийн орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. Энэ тухай Германы канцлер АнгелаМеркель, Австрийн Холбооны канцлер Себастьян Курц нар Берлин хотноо хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн юм.
2 орны засгийн газрын тэргүүн нар ирэх 19 ны өдөр Германы Зальцбург хотноо болох Европын Холбооны ээлжит бус дээд уулзалтаас өмнө ийнхүү Берлин хотноо уулзсан юм. Тэд дүрвэгч, цагаачдын хямрал, Брекситийн тухай хөндөж ярилцсан байна. Европын Холбооны дээд уулзалтад тодорхой саналтайгаар очихгүй харин идэвхтэй хэлэлцүүлэг хийхийн төлөө байгаагаа МеркельКурц нар илэрхийлсэн юм. Германы канцлер Европын Холбооны гишүүн бүх орон Африкийн орнууд дахь асуудлуудыг шийдэхэд тодорхой хариуцлага хүлээнэ гэж найдаж байгаагаа илэрхийлсэн юм. Харин Австрийн Ерөнхий сайд ирэх 12 р сард Африкийн орнуудын төр засгийн тэргүүн нарыг оролцуулсан дээд уулзалтыг Вена хотноо зохион байгуулах санал гаргасан байна.
Харин Брекситийн асуудлаар Герман, Австрийн канцлерууд ямар ч үнээр хамаагүй Брекситээс гарах сөрөг үр дагаврыг бууруулахын тулд Брюссельтэй гэрээ байгуулах шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Мөн Канцлер Меркель Зальцбургийн дээд уулзалтаар хамтын ажиллагааны газрын зургаар тохиролцоонд хүрэх шаардлагатайг онцолсон байна.


















