Герман улс интернет орчин дахь хяналтаа чангаруулна
Герман улсын 70 гаруй эмэгтэй нутгаа орхиж, Исламын улс бүлэглэлд элссэн талаар тус улсын “Zeit Online” сонин мэдээлжээ.
Мэдээллийн алба

Герман улсын 70 гаруй эмэгтэй нутгаа орхиж, Исламын улс бүлэглэлд элссэн талаар тус улсын “Zeit Online” сонин мэдээлжээ. Мэдээлэлд энэ эмэгтэйчүүдийн олонх нь 25 хүртэлх настай байсан бөгөөд тэд Сирид аяллаар очно гэж виз гаргуулж улмаар Исламын улсад нэгдэх зорилгоо гүйцэлдүүлсэн талаар дурдсан байна. Германы аюулгүй албаны мэдээлснээр интернет орчин ашиглаж охид, бүсгүйчүүдийг бүлэглэлд элсэхийг уриалж буй энэхүү үйл ажиллагааг таслан зогсоох бүхий л ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд тус улс интернет орчин дахь хяналтаа чангаруулахаар болжээ.


















