Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Герман улс хүмүүнлэгийн тусламжийнхаа хэмжээгээр АНУ-ын дараа орж байна

Герман улс хүмүүнлэгийн тусламжийнхаа хэмжээгээр АНУ-ын дараа орж буй дэлхийн хоёр дахь орон болжээ.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Герман улс хүмүүнлэгийн тусламжийнхаа хэмжээгээр АНУ-ын дараа орж байна
Герман улс хүмүүнлэгийн тусламжийнхаа хэмжээгээр АНУ-ын дараа орж байна. Зураг: МҮОНРТ

Герман улс хүмүүнлэгийн тусламжийнхаа хэмжээгээр АНУ-ын дараа орж буй дэлхийн хоёр дахь орон болжээ. 2017 онд Германы Холбооны Засгийн газар хүмүүнлэгийн үйлсэд 1.8 тэрбум евро зарцуулсныг “Франкфуртер альгемайне цайтунг” сонинд мэдээлсэн байна.

Гадаад улс орнуудад үзүүлсэн хүмүүнлэгийн тусламжийн талаарх Засгийн газрын тайлангаас иш татан ийнхүү мэдээлжээ. 2014-2017 оны хооронд Герман улсаас үзүүлсэн ийм тусламжийн хэмжээ өмнөх дөрвөн жилийнхтэй харьцуулахад гурав дахин нэмэгдсэн байна. Дээрх хугацаанд Берлин НҮБ-ын хүмүүнлэгийн байгууллагууд, "Улаан загалмайн байгууллага" болон иргэний бусад санаачилгуудыг дэмжихэд зориулж 4 тэрбум гаруй евро зарцуулсан юм байна.

2016, 2017 онд энэ чиглэлийн зардал огцом нэмэгдсэн дүнтэй байна. Тэр дундаас Ойрхи Дорнод болон Африкийн орнуудад дийлэнх тусламж хуваарилагджээ. Сирийн иргэний дайн болон Африкийн өлсгөлөнгийн асуудалд ХБНГУ-ын Засгийн газар гол анхаарч тусламж дэмжлэгээ чиглүүлжээ.

Хуваалцах