Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Герман улс лалын сүм хийдүүдээс татвар авахаар төлөвлөж байна

Германы хууль тогтоогчид Исламын шашин шүтдэг иргэдээ гадны хэт үзэлд автахаас сэргийлж, лалын сүм хийдүүдээс татвар авахаар төлөвлөж байна.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Герман улс лалын сүм хийдүүдээс татвар авахаар төлөвлөж байна
Герман улс лалын сүм хийдүүдээс татвар авахаар төлөвлөж байна. Зураг: МҮОНРТ

Германы хууль тогтоогчид Исламын шашин шүтдэг иргэдээ гадны хэт үзэлд автахаас сэргийлж, лалын сүм хийдүүдээс татвар авахаар төлөвлөж байна. Учир нь энэ улсад үйл ажиллагаа явуулдаг лалын сүмүүдийг гадаадын улсуудаас удирдаж санхүүжүүлдэг төдийгүй сүүлийн үед хүрээгээ тэлэх хандлагатай болсон гэх мэдээ байна.

Тиймээс парламентийн зарим гишүүн нь сүүлийн жилүүдэд Берлинийг зовоох болсон энэ асуудлыг шийдвэрлэх санал гаргасан байна. Үүнд Германд үйл ажиллагаа явуулдаг лалын бүх сүм хийдүүд онцгой татвар төлж, түүнийг нь төрөөс Исламын шашны байгууллага хэмээн албан ёсоор бүртгэгдсэн бүх сүм хийдэд эргүүлэн хуваарилах аж.

Үүнтэй ижил төрлийн татварыг Герман төдийгүй Европын бусад улсуудад Протестант болон Католик шашинтнуудад тогтоосон байдаг байна. Энэ санаа нь Герман дахь Исламын шашинтнуудыг гадаадын улсуудын нөлөөнөөс ангид байлгах зорилготой гэж Германы парламент дахь Христийн ардчилсан холбоо намын бүлгийн орлогч дарга Торстен Фрей ярьжээ.

Түүний энэ санал тэр даруй эрх баригч Их эвслийн бусад гишүүдээс дэмжлэг авсан байна. Гэхдээ энэ саналыг хуульчилж албан ёсны болж хэрэгжихээс өмнө олон шат дамжлагаар орно гэдгийг хэвлэлд сануулж байна.

Хуваалцах