Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Герман улс нүүрсэн цахилгаан станцтай бүсүүддээ санхүүгийн дэмжлэг үзүүлнэ

Герман улс нүүрсэн цахилгаан станцтай бүсүүддээ санхүүгийн томоохон дэмжлэг үзүүлэхээр боллоо.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Герман улс нүүрсэн цахилгаан станцтай бүсүүддээ санхүүгийн дэмжлэг үзүүлнэ
Герман улс нүүрсэн цахилгаан станцтай бүсүүддээ санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. Зураг: МҮОНРТ

Герман улс нүүрсэн цахилгаан станцтай бүсүүддээ санхүүгийн томоохон дэмжлэг үзүүлэхээр боллоо. Энэ шийдвэрийг Холбооны Засгийн газраас гаргасан талаар Украины “Громадське” телевиз мэдээлж байна.

Эдийн засаг нь чулуун нүүрсний салбараас ихээхэн хамааралтай бүс нутгууд эрчим хүчний салбарт өөр төсөл хэрэгжүүлэхэд нэг тэрбум хүртэлх еврогийн тусламж авах боломжтой. Энэ шийдвэрийн гол зорилго нь эдийн засгийн бүтцээ шинэчилж байгаа бүсүүдэд дэмжлэг үзүүлэх юм.

Умард Рейн-Вестифалия, Бранденбург, Саксон, Саксон-Анхальт зэрэг нүүрс олборлолтоос хамааралтай мужууд энэ шийдвэрийн хүрээнд 40 тэрбум еврогийн тусламж авах юм байна.

Хуваалцах